Саудын Арабын тэргүүлсэн цэргийн хамтрал Йеменийн босогчидтой эвлэрлийн хэлэлцээр хийсэн. Гэвч уулзалт амжилтгүй болсны дараахан Саудын Араб Йемен дэх агаарын дайралтаа дахин эхлүүлсэн талаар “BBC” агентлаг мэдээллээ.
Йеменийн арми болон нүдэн гэрчүүдийн мэдээлснээр Саудын Арабын онгоцууд Аден хотын өмнөд хэсэгт орших хоуди босогчдын байршуулуудыг онилон агаарын цохилт өгсөн байна.
Өнгөрсөн таван өдрийн турш үргэлжилсэн эвлэрлийн хэлэлцээр өчигдөр 20 цагийн орчимд зөвшицөлд хүрэлгүй тарсан юм. Харин Саудын Араб шийдвэр гарсны дараахан буюу оройн 22 цаг орчмоос агаарын дайралтаа үргэлжлүүлж эхэлжээ.
Өнгөрсөн гуравдугаар сарын 26-аас Йемений босогчдыг тарахаар эхэлсэн Саудын Арабын агаарын дайралтад 1500 гаруй энгийн иргэн амиа алдаад байгаа юм.
Ираны дэмжлэгтэй хоуди босогчид Ерөнхийлөгч асан Али Абдуллах Салехийг хөөсний дараа тэрбээр эх орондоо цэрэг оруулахыг олон улсаас хүссэний дараа Саудын Араб тэргүүтэй орнууд агаарын цохилт өгч эхэлсэн билээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (3)