АНУ-ын Бостон хотод болсон марафон гүйлтийн тэмцээний үеэр халдлага үйлдсэн нь тогтоогдсон Жохар Царнаевт цаазаар авах ял оногдуулах эсэх тухай шүүх хурал өнгөрсөн бямба гарагт боллоо.
Бостон хотын тангарагтны шүүх баасан гарагт цаазаар авах ял оноолоо. Долоон шүүх хуралд 7 эмэгтэй, 5 эрэгтэй шүүгч оролцож Жохар Царнаевыг цаазар аавахыг дэмжсэн байна.
Шүүгчид 21 настай Царнаевт оноох шийтгэлийг 14.5 цагийн турш хэлэлцсэний үр дүнд ийм шийдэлд хүрсэн гэлээ.
Тангарагтаны шүүхийн мэдээлснээр ялыг тусгай тариа хийн гүйцэтгэх аж. Харин ялыг хэзээ гүйцэлдүүлэхийг зарлаагүй байгаа юм.
Жохар Царнаевын ялын тогтоолыг унших үед Бостон хотын шүүхийн гадна олон арван хүн цугласан байжээ. Шүүгчдийн хэлснээр Царнаев толгойгоо бөхийлгөн ялын тогтоолыг сонссон байна.
Чечень гаралтай залууг шүүх 30 зүйлээр буруутгасан бөгөөд бүгдэд нь буруутай хэмээн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-нд тогтоосон билээ. Эдгээр 30 зүйлийн ихэнх нь үхэл ял оноох ёстойг баталж байсан тул хохирогсдын ар гэрийнхэн цаазар авах ял оноохыг хүлээж байсан юм.
Хоёр жилийн өмнөх Бостон хотын дэлбэрэлтээр гурван хүн амиа алдаж, 260 хүн гэмтэж бэртсэн билээ.
Г.Үжин