Алан хядагч “Исламын улс” бүлэглэлийн Сири дэх гол санхүүчийг хороосон тухай “CNN” агентлаг мэдээллээ. Америкийн тусгай албаныхан Сирийн зүүн нутагт ажиллагаа явуулснаар ийм үр дүнд хүрсэн байна.
“Исламын улс” бүлэглэлийн чухал удирдагчдын нэг болох нефть, байгалийн хий борлуулж мөнгө олох ажил хариуцдаг Абу Сайяяаф гэгчийг устгалаа гэж Пентагон мэдээлсэн байна.
Абу Сайяфыг баривчлах ажиллагааны үеэр тэрээр эсэргүүцэл үзүүлж буудалцах явцад алагдсан байна. Түүний гэргий Умм Сайяфыг нь баривчилж, язиди үндэстэн хүүхдүүдийг боолчилсон хэрэгт буруутган Иракт хориод байгаа аж.
Ерөнхийдөгч Барак Обамагийн даалгасан цэргийн ажиллагааг Ирак дахь АНУ-ын тусгай баг гүйцэтгэсэн байна.
Нефть, байгалийн хийг хууль бусаар борлуулах нь исламын хэт даврагчдын санхүүгийн гол эх үүсвэр юм.
Г.Үжин