зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Таван жилийн дараа нийслэлчүүд гүний цэвэр усгүй болно

2015-5-18
0
ЖИРГЭХ

Нийслэлийн гүний усны эх үүсвэр 2020 онд шавхагдана

Нийслэлчүүдийн ундны усны талаарх таагүй мэдээлэл сүүлийн үед чих дэлсэх болсон. Ундны усны эх үүсвэрүүд дээр аж ахуйн нэгж байгууллага, иргэд  зөвшөөрөлгүй барилга байгууламж барьж, Туул голыг ихээр бохирдуулж байгаа гээд амьдралын гол эх үүсвэр болсон устай холбоотой олон асуудлууд шил дараалан гарах болсон. Тиймээс Улаанбаатар хотын ундны усны гол эх үүсвэр болон Урьдчилан цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа.   

 

Улаанбаатар хотод ундны усны долоон эх үүсвэр байдаг аж. Үүний нэг болох Нисэхийн Буянт-Ухаа эх үүсвэр дээр очвол Цагдаагийн байгууллагын хамгаалттай, дотогш нэвтрэхийг хатуу хориглодог аж. Учир нь усны эх үүвэр нь маш өндөр зэрэглэлийн онцгой бүс болохоор ийнхүү хамгаалалт чанга байдаг юм билээ. Харин бид холбогдох албаны хүмүүстэй явсан учир бүх хүмүүсийн мэдээллийг тулгаж, судалсны дараа нэвтрэх зөвшөөрөл олгов.

 

Үүдэн хэсэгтээ хоёр хоточ нохойгоор мануулж, хашааг эргэн тойрон өргөстэй тороор хүрээлсэн харагдав. Ийнхүү дотогш орвол усны эх үүсвэрээс шугам хоолойгоор ус татаж, хэрэглэгчид нийлүүлж байлаа. Тус эх үүсвэр нь 20 гүний худгаас хоногт 22 мянга 500 мкуб ус олборлох хүчин чадалтай бөгөөд Буянт-Ухаа чиглэлийн хэрэглэгчдэд ус түгээдэг аж. Өнөөдрийн байдлаар хоногт 1700-1800 мкуб усыг хэрэглэж байгаа болохыг албаны хүмүүс мэдээлж байсан. Харин усыг хэрхэн халдваргүйжүүлдэг болохыг тодруулахад хүнсний давснаас хлорыг гаргаж аваад усны шугам хоолой, усыг халдваргүйжүүлдэг гэдгийг Хлорын оператор А.Баасанхүү хэлж байв. Тиймээс хэрэглэгчдэд хүрч байгаа усны чанар аюулгүй байдал бүрэн хангаддаг аж.  

 

Ер нь Ус сувгийн удирдах газар нь ундны усны долоон эх үүсвэрээс 586 км цэвэр усны шугамаар хоногт дунджаар 150-160 мянган шоо метр ус олдворлон хэрэглэгчдэд түгээдэг аж. Харин бохир усны 168.2 км шугамаар хоногт дунджаар 150-170 мянган шоо метр бохир усыг татан зайлуулдаг аж. Түүнчлэн гэр хорооллын 466 мянга 827 хүн амд зөөврийн усыг түгээдэг байна. Тиймээс Ус сувгийн удирдах газрын холбогдох албаны хүнээс дараах зүйлийг тодрууллаа.

 

Туул усан цогцолборыг барьж байгуулах нь ус агаар мэт хэрэгтэй байна

 

Цэвэр усны горим тооцооны инженер Ш.Энхжаргал

-Ундны усны нөөцийг хэрхэн бүрдүүлдэг. Тэдгээрийн хэдэн хувийг хэрэглэдэг талаар сонирхуулаач?

 

-Нийслэл долоон эх үүсвэрийн 286 мянга 800 мкуб усны нөөцтэй. Эдгээрээс нийслэлчүүд хоногт 54 хувийг нь хэрэглэдэг. Харин хотын хүрээ өдрөөс өдөрт өргөжин тэлж усны хэрэглээ улам нэмэгдэж байгаа учир дээрх усны нөөцөд 2020 он гэхэд тулж ирэх юм. Тиймээс гадаргын эх үүсвэрийг судалж, гаргах шаардлагатай гэж үзэж байгаа.

 

-Тэгэхээр 2020 он гэхэд нийслэлийн ундны усны гүний эх үүсвэр шавхагдана гэж ойлгож болох уу?

 

-Тиймээ. Ийм л учраас манай байгуулага гадаргын эх үүсвэрийг ашиглах ТЭЗҮ-ийг гаргасан. Ер нь Туул усан цогцолборыг барьж байгуулах нь ус агаар мэт хэрэгтэй байна. Усгүй бол Улаабаатар оршин тогтнохгүй шүү дээ. Тиймээс ойрын таван жилийн дотор энэ ажлыг эрчимтэй хийх шаардлагатай байна.

 

-Усны эх үүсвэр дээр зөвшөөрөлгүй барилга байгууламж ихээр баригдаж байгаа талаарх мэдээлэл их гарах болсон. Энэ талаар танай байгууллага ямар ажлыг хийж байна вэ?

 

-Эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд нийслэлийн хэмжээнд 340 гаруй айл өрх, аж ахуйн нэгж газар эзэмшдэг. Тиймээс эдгээрт хуулийнхаа дагуу 50-200 метр зайд байх ёстой гэсэн шаардлага тавьж ажиллаж, тэдэнтэй тэмцэж байгаа. Гэхдээ л хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй барилга байгууламж барих явдал буурахгүй байна.

 

-Мэдээж энэ чигээрээ нэмэгдээд байвал ундны усны эх үүсвэр бохирдож, Улаабаатар усгүй болох аюул нүүрлэнэ биз дээ?

 

-Тэгэлгүй яах вэ. Хөрсний ус бохирдож улмаар усан хангамжийн эх үүсвэрт нөлөөлнө. Тиймээс эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг хамгаалах нь маш чухал юм. Тиймээс манай байгууллага цагдаагийн байгууллагатай хамтраад үе шаттай ажлуудыг хийж байна. Гэхдээ нэгэнт олгогдсон газрын зөвшөөрлийг хүчингүй болгох зэрэг олон хүндрэлтэй асуудал тулгадаг нь нууц биш юм.

 

-Гүний эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломж байгаа юу?

 

-Бид өнгөрсөн онд гурван эх үүсвэрийг нэмэж байгуулсан. Үүнээс өөрөөр гүний эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломж байхгүй. Зөвхөн гадаргын эх үүсвэрийг нэмэгдүүлэх л боломж байна.

 

-Тэгвэл гадаргын усны чанар аюулгүй байдал ундны усны хэрэгцээнд бүрэн нийцэх үү?

 

-Туул усан цогцолборын хүрээнд энэ бүх ажлыг хийх учиртай. Гадаргын усны цэвэршүүлэлт зэрэг стандартад нийцсэн ус хэрэглэгчдэд хүрэх юм. Ер нь газаргын усыг хэрэглэдэг жишиг дэлхийн бүх улс оронд байдаг. Харин өнөөгийн байдлаар манай улсын иргэд жинхэнэ гүний цэнгэг усыг хэрэглэж байгаа юм.

 

-Усыг дахин боловсруулах, саарал усыг ашиглах талаар ямар нэгэн ажил хийж байна уу?

 

-Саарал ус боловсруулах технологийг судлаж үзээд мэргэжлийн байгууллагад хандсан байгаа. Ер нь цаашид усаа хэмнэх талаар олон ажлыг хийх шаардлагатай байна.

 

“Урьдчилан цэвэрлэх байгууламж”-ийн шинэчлэхэд 30-40 тэрбум төгрөг шаардлагатай

 

Хан-Уул дүүрэгт байрлах “Урьдчилан цэвэрлэх байгууламж”-ийн асуудал аль ч төрийн үед асуудал дагуулсан хэвээр байна. Арьс ширний үйлдвэрийн бохир усыг цэвэрлэхэд хүчин чадал нь хүрэлцдэггүй тус байгууллагын үйл ажиллагаа өнөөдөр ч толгойны өвчин болсоор байгаа юм.

 

Тус байгууламжийн үйл ажиллагаатай танилцахаар очвол өнөөх өмхий үнэр хамар сэтлэх мэт үнэртэж, хүн байтугай мал ч тогтохыг аргагүй орчин биднийг угтсан юм. Харин тус газар очсон хүмүүс хамар амаа дарж, “бөөх, баах” хэмээлдэж байсан бол ажилчид нь хэдийнэ дасал болсон мэт хээв нэг ажлаа хийцгээж байсан юм. Тэдний энэ байдлыг хараад үнэхээр ажилдаа үнэнч хүмүүс л энэ ажлыг хийдэг байхдаа гэх бодол төрж байсан юм. Тус байгууламжийн техник, тоног төхөөрөмж нь хэдийнэ зэвэнд идэгдсэн, хуучирсан, барилга байгууламж нь цууралт өгсөн харагдав.

 

“Урьдчилан цэвэрлэх байгууламж” нь арьс ширний үйлдвэрээс ирсэн бохир усыг урьдчилан цэвэршүүлж, хортой химийн бодисыг ялгаж, Улмаар Төв цэвэрлэх байгууламж руу усаа нийлүүлдэг. Хоногт 3000- 4000 орчим шоо метр бохир усыг урьдчилан цэвэрлэдэг бол ид ачааллын үед 9000 орчим шоо метр усыг цэвэршүүлдэг байна. Ингэхдээ бохир усныг 70-80 хувь л цэвэрлэдэг аж.

 

Арьс шир, ноосны үйлдвэрүүд бохир усаа урьдчилан цэвэрлэж, стандартын шаардлагад нийцсэн усыг нийлүүлэх ёстой ч хууль журмынхаа дагуу стандартад нийцсэн бохир ус нийлүүлдэггүй байна. Тиймээс тус байгууламжийн тоног төхөөрөмж ихээр элэгдэж, мууддаг болохыг тус газрын дарга Б. Сүхбаатар танилцуулсан. Ер нь тус байгууламж нь 1972 онд байгуулагдсан бөгөөд үүнээс хойш дорвитой шинэчлэл хийгдээгүй, тоног төхөөрөмж нь хуучирч элэгдсэн учир бүрэн шинэчлэл хийгдэх шаардлагатай байгаа аж.  

Ингээд бид урьдчилан цэвэрлэх байгууламжийн дарга болон тус газрын ажилтантай хэдхэн хором ярьлцлаа.  

 

Нэг шоо метр усны цэвэрлэгээний үнэ 3400 төгрөг байдаг

 

Д.Сүхбаатар Урьдчилан цэвэрлэх байгууламжийн дарга

-Урьдчилан цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг шинэчлэхэд хэдэн төгрөгийн төсөв хөрөнгө шаардлагатай гэж үзэж байгаа вэ. Энэ талын тооцоо судалгааг гаргасан уу?

 

-Бид урьдчилан байдлаар бүх тооцоо судалгаагаа хийсэн. Ойролцоогоор 35-40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт санхүүжилт хийгдэж байж, иж бүрэн тоног төхөөрөмж, шугам хоолой, барилга байгууламжаа шинэчлэх боломжтой гэж үзэж байгаа.

 

-Энэ байгууллагад хамгийн сүүлд ямар шинэчлэл хийсэн юм бэ. Ер нь үйл ажиллагаанд байнга л доголдолтой байгаад байх шиг санагддаг?

 

-Манай байгууллагад хэсэгчилсэн байдлаар тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хэд хэдэн удаа хийж байсан. Харин энэ нь тийм ч үр дүнтэй байдаггүй болохоор цогцоор нь шинэчлэх шаардлагатай байгаа юм.

 

-Стандартын шаардлага хангахгүй байгаа арьс ширний үйлдвэрийн бохир усны талаар та ярьж байсан. Ер нь шаардлага хангахгүй байгаа арьс ширний үйлдвэрийн бохир усыг авахгүй байж болдоггүй юм уу?

 

-Хот суурины ус хангамжийн ариутгал халдваргүйжүүлэлтийн  зөвлөл, Ус сувгийн удирдах газар, Арьс ширний холбоотой хамтраад бохир усны стандарт нормыг тогтоосон. Энэ стандартынхаа дагуу бохир усыг үнэлж дүгнэх учиртай. Хуульд арьс ширний үйлдвэрүүд бохирдуулсныхаа хэмжээгээр төлбөр төлдөг хууль батлагдсан ч журам нь батлагдаагүй болохоор хэрэгжүүлэх боломжгүй байна. Харин бохир усыг авахгүй гэхээр нөгөөх үйлдвэрүүдийн бохироо хаана нийлүүлэх билээ дээ. Тэгээд ч хуульд тийм зүйл заалт тусгагдаагүй.  

 

-Тэгвэл одоо ямар үнэ тарифаар төлбөрөө авдаг юм бэ?

 

-Нэг шоо метр усны цэвэрлэгээний үнэ нь 3400 төгрөг байхаар тогтоосон. Энэхүү мөнгөөр манай байгууллага цэвэрлэгээний гурван төрлийн бодисоо худалдан авдаг.

 

-Тэгвэл арьс ширний үйлдвэрээс авч байгаа энэ мөнгө цэвэрлэгээний үнэд хангалттай хүрэлцдэг үү?

 

-Хангалттай гэхэд хэцүү л дээ. Энэ мөнгө зөвхөн цэвэрлэгээний үнэд л хүрэлцдэг. Харин бид ажилчдынхаа эрүүл ахуй, хөдөлмөр аюулгүй байдлыг хангах чиглэлээр хөрөнгө мөнгө зарцуулах шаардлагатай байдаг. Мөн тоног төхөөрөмжийн шинэчлэл гээд л хөрөнгө мөнгөтэй олон асуудал байдаг л даа. Тиймээс манай байгууллагын зүгээс үнийг өсгөх шаардлагатай гэж үзэж байгаа.

-Арьс ширний үйлдвэрүүд төлбөрөө өгөхгүй байх ч гэдэг юм уу, өр ширний асуудал гардаг уу?

 

-Ийм асуудал байнга гардаг. Гэхдээ бүр өгөхгүй байна гэсэн ойлголт байхгүй л дээ. Харин хугацаа хэтрэх, график гаргаж төлөх зэрэг хүндрэлтэй асуудал гардаг.

 

-Бохироос гаргасан лагийг хаана асгадаг юм бэ. Энэ талаар иргэд нэлээд шүүмжлэлтэй ханддаг?

 

-Манай байгууллага Төв цэвэрлэх байгууламжийн зориулалтын талбайд бохир лагийг булж устгадаг. Харин энэ орчин тойронд бохирын үнэр ихээр гардаг нь үнэн. Үүнд л иргэд шүүмжлэлттэй ханддаг юм.    

 

Хэвийн бус нөхцлийн 21 мянган төгрөг л нэмэгддэг

 

Б.Цолмон ээлжийн техникч

-Та энэ байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ. Ажлын нөхцөл нэлээд хүнд юмаа?

 

-Би энэ байгууллагад хоёр жил ажиллаж байна. Мэдээж эвгүй үнэр, таагүй орчинд ажиллах нь бидэнд сайхан байдаггүй л дээ. Гэхдээ ажил л бол ажил. Харин цэвэрлэх байгууламжийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас хортой нөхцөл гэж үзэхгүй хэвийн бус нөхцөл гэж дүгнэдэг.

 

-Тэгэхээр хэвийн бус нөхцөл гэхээр сард хэдэн төгрөгийн нэмэгдэл цалин авдаг вэ. Ер нь нууц биш бол сарын цалин нь хэд бэ?

 

-Нуух юмгүй дээ. Би сард 600 гаруй мянган төгрөгийн цалинтай. Харин хэвийн бус нөхцлийн нэмэгдэл гээд 21 мянган төгрөг авдаг.

 

-Та бүхнийг ер нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулдаг уу. Хэвийн бус нөхцөл болохоор хоргүйжүүлэх бүтээгдэхүүн өгдөг үү?

 

-Жилд нэг удаа л эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг. Өдөрт 500 гр сүү л өгдөг.  

 

Б.Батчимэг

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр У.Бямбасүрэнг томиллоо
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?
Төв аймгийн Жаргалант сумын наадамд дүүргийн Алдарт уяач Н.Доржийн буурал азарга түрүүллээ
Улаанбаатар метро төслийн бараа, үйлчилгээг нийлүүлэх чиглэлд ИБУИНХУ-тай хамтран ажиллана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • зочин (202.61.97.16)
    энэ дураараа дургиж дунд чөмөгөөрөө жиргэсэн удирдлагатай бид яана даа хэлэхч үг алга
    2015 оны 05 сарын 18 | Хариулах
  • баянгол дүүрэг Нина (202.61.97.16)
    усгүй болох гээд байгаа юм бол энэ олон барилга барих зөвшөөрөл олгож газар өгч яадаг юм бэ дээдчүүл ерөөсөө нас нь 50 гарсан бид үхэх дөхөж байна монголыг цөлмөж аваад л үр хүүхэдээ гадгаш гаргаад явуулчихаад л үхье гэж байгаа юм байна л даа биднээс чинь хойш үр хүүхэд минь амьдарна биз дээ энэ хотын удирдлагууд наадахыг чинь мэдэж л баймаар юм хэлээч мэрэгжлийн хүмүүс та нар энэ тэнэгүүдэд ойлгуулаач гуйж байна
    2015 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (206.75.247.226)
    Туул голын цогцолборыг л эртхэн байгуулахгүй бол удахгүй баларна шүү. Гүний ус шавхагддаг. 5хан жил юу байхав, нэг мэдэхэд л ирнэ, крантаа нээхэд усгүй байж байвал борооны дараа хашгирна гэх нь болно
    2015 оны 05 сарын 18 | Хариулах
  • zochin (103.26.194.21)
    1. gunes usaa avdag hed heden barilguud hotod bdag. tednees usnii mungu ahiu avah heregtei gej bodoj bna. Gunii usgui bolvol edgeer barilgaas oron suuts hudaldan avsan ailuud balarhnee. her hariutslagiig ni huleeh uu? irgeded ertnees ene medeellee uguh ni zuv bh. 2. us ih heregledeg uul uurhai, noos nooluuriin companias mun ih mungu avah heregtei 3. uchnuun tusuv mungu 76 sarmagchind zartsuuldagaas hasaach. tegeed tuhuurumjuu shinechileech. 76 sarmagchingiin yamband ih mungu l zartsuulaad bugs ni buduureed bdag
    2015 оны 05 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр У.Бямбасүрэнг томиллоо
    7 цаг 21 мин
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
    9 цаг 24 мин
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
    11 цаг 3 мин
  • Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?
    12 цаг 14 мин
  • Төв аймгийн Жаргалант сумын наадамд дүүргийн Алдарт уяач Н.Доржийн буурал азарга түрүүллээ
    12 цаг 21 мин
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
    13 цаг 0 мин
  • П.Мөнхтулга: Жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлнэ
    13 цаг 4 мин
  • Улаанбаатар метро төслийн бараа, үйлчилгээг нийлүүлэх чиглэлд ИБУИНХУ-тай хамтран ажиллана
    13 цаг 8 мин
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
    14 цаг 0 мин
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
    14 цаг 22 мин
  • Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11,5 тэрбум төгрөг хэмнэнэ
    14 цаг 46 мин
  • Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг УИХ-д танилцууллаа
    14 цаг 51 мин
  • "Алт-3" аяныг хэрэгжүүлэх тогтоолын төслийг УИХ дэмжлээ
    15 цаг 9 мин
  • Х.Булгантуяа: Бүгд Найрамдах Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш
    15 цаг 34 мин
  • Цэнгэлдэх хүрээлэнгийн орох, гарах хаалга бүрд 10 алба хаагч ажиллахаас гадна гадаад хэлээр жуулчдад мэдээлэл хүргэнэ
    16 цаг 5 мин
  • Барилгын салбартаа олон жил идэвх зүтгэлтэй албан хаагчдад төрийн дээд цол, медаль гардууллаа
    16 цаг 32 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    16 цаг 48 мин
  • Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд
    17 цаг 29 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтын явц 87,4 хувьтай байна
    17 цаг 39 мин
  • М.Мандхай: Шинэ хуулийн үр дүнд хүнсний хяналт, баталгаажуулалт, стандарт тогтоох боломж бүрдлээ
    17 цаг 58 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Х.Булгантуяа: Хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК