Румыны хоёр бүсгүй бусдаас онцгой сельфи хийх гэж байгаад нэг нь харамсалтайгаар амиа алджээ.
Бүсгүйчүүд галт тэрэгний зүтгүүр дээр янзтай гоё сельфи хийхээр төмөр замын өртөөнд очсон байна. Тэд галт тэрэгний зүтгүүр дээр гаран хэвтэж зургаа авч байтал нэг нь санамсаргүйгээр цахилгаан дамжуулах шугаманд хөлөө хүргэж орхиж. Бүсгүй ингээд 27 мянган вольтын хүчдэлд цохиулан шатаж эхэлсэн байна.
Түүний хамтрагч 17 настай бүсгүй азаар газар унаж амьд үлдсэн байна. Дэргэдүүр нь явж байссан хүн энэ бүхнийг харж түргэн тусламж дуудсан ч биеийн нь 50 хувь түлэгдсэн бүсгүй амьсгал хурааж, найз бүсгүйг нь эмнэлэгт хүргэжээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (3)