Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Энхмандах: Бурханыг их 32 өнгө, шим будгийн 16 өнгөөр урладаг

2015-5-21
0
ЖИРГЭХ

Ц.Энхмандах: Монгол үндэснийхээ түүх соёл, уламжлалыг хадгалж үлдэхийн төлөө л ажиллаж байна

Дэлхий нийтээрээ даяарчлал хэмээн цээжээ дэлдэж байгаа өнөө үед өөрсдийн өв соёл, уламжлалаа хадгалж үлдэх нь маш чухал. Гэтэл орчин үеийн залуусын сонголт нэгэнт барууны чиг хандлагатай болсон нь нууц биш.

 

Тиймээс ч өдөр тутамдаа монгол дээл хувцасаараа гоёсон хэн нэгнийг харвал “эвэртэй туулай” харсан мэт гайхах, басхүү дооглон тохуурхах хандлага нэгэнт нийгэмд тогтсон. Үндэсний уламжлалт хувцас хэрэглэл нь зөвхөн баяр наадам, цагаан сарын “гангараа” төдий болжээ. Энэ нь өв их уламжлалтай манай орны дэлхийд хаана ч байхгүй тэр л агуу соёл, хүндлэл устан үгүй болох харангын дохиог дэлдээд байна гэхэд нэг их хилсдэхгүй биз ээ. Гэхдээ цаг үетэйгээ хол нийлүүлэн алхах залуусыг ч буруутгах аргагүй.

 

Хамгийн гол нь түүх соёл өв уламжлалаа мартах учиргүй, түүнийг түгээн дэлгэрүүлэх ажлыг төр засгаас эхлүүлээд хүн бүр хичээн хийдэг байвал зохистой мэт санагдана.

 

Тэгвэл энэ л ажилд сэтгэл зүрхээ зориулж байгаа залуусийн нэг болох эгэл атлаа энгүй их авъяас билэгийн эзэн болсон бурхан урлаач Ц.Энхмандах гэх залуугийн талаарх мэдээллийг сонсоод түүний урланг зорилоо.

 

“Нүүдэлчдийн соёлын өргөө” Монгол хэв загварыг харуулжээ

Чингэлтэй дүүрэг олны нэрлэж заншсанаар тавдугаар сургуулийн чанх хойд тал байрлах Ц.Энхмандахын урлан дээр ирэв. Энд “Монгол шүтээний урлан” байрлаж байна гэхийг илтгэх шиг тус урлан үүднээсээ л Монгол гэх хэв загварыг харуулжээ.

 

Монгол гэрийн хос баганыг бэлгэдэж хийсэн мэт урлангийн хаалган хэсгийг модоор сийлж, эрээлсэн нь үнэхээр содон харагдаж байлаа. Ийнхүү дотогш орвол Монгол цамц өмссөн даруухан залуу биднийг угтан авч өөрийгөө тус урлангийн “эзэн” Ц.Энхмандах болохыг хэлээд, урлангаа танилцуулав. Тэрбээр урлангаа “Нүүдэлчдийн соёлын өргөө” хэмээн нэрийдэж, өнгөрсөн жил үүсгэн байгуулж, үүд хаалга нээсэн гэдгийг сонирхуулсан. Түүний урлан үнэхээр ч нүүдэлчдийн соёлыг харуулахыг эрмэлзсэн нь нүднээ илт.

 

Ханандаа морины хазаар, чөдрөөс эхлүүлээд эсгий урлалаар хийсэн Чингисийн тамга, хадны сүг зураг, бурхан багш нарын дүргийг зурж чимэглэсэн нь цаана л өвөрмөц. Түүнчлэн урлангийн залуусын бүтээл болох гар урлалын зүйлс ч Монгол хэв загварыг харуулсан нь үнэхээр сайхан басхүү бахархах сэтгэл төрүүлж байсныг нуух юун.

 

Тэрбээр биднийг сурвалжлага хийхээр очих үед Монгол Улсын анхны тээвэрчдийн нэг Булган аймгийн нэгэн алдартны хөргийг бүтээж байсан юм. Харин уран бүтээлийн нэгдлийн нөхөд нь эзгүй гадуур ажилтай байв.

 

Бүтээлээ туурвиж байсан түүний ширээн дээр олон өнгийн шороон будаг өрөөстэй. Ц.Энхмандахын бүтээж байсан зургийг харвал үнэхээр бодит мэт зуржээ. Тиймээс Ц.Энхмандахаас энэ хүний гэрэл зураг байсан юм уу эсвэл өөрөө зохиомжилсон уу гэдгийг тодруулбал “Энэ хөргийг бүтээлгэхээр өгсөн хүн надад дээр үеийн нэг цээж зураг л авч ирж өгсөн. Харин би түүнээс нь хүнийхээ нүүр царайны төрхийг гаргасан. Бусдыг нь өөрөө чадлынхаа хэрээр л зохиомжилсон юм” хэмээн даруухан хариулаад “Ер нь хөрөг альваа зүйлийг чин сэтгэлээсээ хийвэл ямар ч хүний сэтгэлд бүрэн нийцдэг. Харин мөнгөний төлөө бол ийм хэмжээний чанартай бүтээл гарахгүй гэж би боддог. Тиймээс л бүтээл бүрээ сэтгэл гаргаж хийхийг зоридог” гэв. Үнэхээр ч түүний бүтээлүүдийг урлагийн бүтээл гэлтэй.

 

Ц.Энхмандахын Монгол зургийн аргаар бүтээсэн хөрөг үнэхээр урлагийн бүтээл болжээ 

Хүн төрлөхтөний шүтэх, шүтэлцэх барилдлага хэзээ ч үл тасрах мөнхийн холбоо. Энэ л холбооны гүүр болж буй “Монгол шүтээн урлан”-гийн “эзэн” Ц.Энхмандахыг эгэл атлаа энгүй их авъяас билэгийн эзэн хэмээсний учир нь түүний урласан бүтээлүүдийг хараад ийнхүү өгүүлсэн хэрэг.

 

Ц.Энхмандах бага наснаасаа л зураг зурах хоббитой байсан бөгөөд энэ л хүсэл сонирхолдоо хөтлөгдөж, өдгөө бурхан урлаач, буддын гүн ухаан судаалч хэмээх эрхэм алдарын эзэн болжээ. Тэрбээр Бурханч лам Пүрэвбатын шавь бөгөөд түүний урласан бурхан, Монгол зургийн аргаар бүтээсэн хөргийг хараад үнэхээр бахархах, омогших сэтгэл төрөхгүй байхын аргагүй.

 

Бурхан бүтээх, ном бичих нь энэ дэлхийн хамгийн ариун үйлс хэмээгддэг билээ. Тэгвэл “Би бурханы боол” хэмээн хүүрнэх бурхан урлаач Ц.Энхмандахтай ярилцлаа.

 

Бурхан урлаач нар олон жил ном үзэж байж бурхан урлах эрхийг авдаг

 

-Таныг Пүрэвбат багшийн шавь гэдэг юм билээ. Ер нь зургийн урлалыг ямар багш нараар заалгаж байв?

 

-Анх хоёрдугаар ангид байхаасаа л Монголын пионер сурагчдын төв ордонд уран бичлэгийн тулгуур суурь номыг бичсэн алдартай зураач Ж.Батбаяр багшид шавь орж байсан. Харин 1993-2000 он хүртэл урлагийн гавъяат зүтгэлтэн Пүрэвбат багшийнхаа удирдлага дор ихийг сурч мэдсэн. Харин сургуулиа төгсчихөөд өөрийн залгамж халаа болсон шавь нараа бэлтгэхээр сургуульдаа зургаан жил багшилсан.      

 

-Та анх бурхан урлалын төрөл зүйл хөл тавьсан талаараа сонирхуулаач. Бурхан урлах санаа хэрхэн төрж байв?

 

-Бага байхдаа эрэгтэй хүүхэд болохоор тэр үү дандаа л сэлэмтэй баатар зурдаг байсан. Харин нэг удаа бурханы зураг хараад их гүнзгий, өвөрмөц сэтгэгдэл төрсөн юм. Тэр цагаас л бурхан зурах хүсэл сонирхолтой болж, энд төрөлд хөлөөр зурах болсон доо.

 

-Та бурхан урлаач болохоор мэдээж буддын шашиныг шүтдэг байх даа?

 

-Тэгэлгүй яах вэ. Бурхан урлаж байгаа хүн чинь юу хийж байгаагаа төгс мэддэг байх ёстой. Тиймээс би бодь мөрийн зэргийг судлаж, буддын гүн ухаан судлаач мэргэжлийг эзэмшсэн.

 

-Ер нь бурхан бүтээх санааг хэрхэн олдог юм бэ. Энэ бас сонин санагдаж байна?

 

-2500 гаруй жилийн өмнөөс бурхан багшийн сургааль дэлгэрсэн тэр үеэс л урлах ухааны түүх эхэлсэн гэдэг. Хамгийн анх Энэтхэгт үүссэн бурхан багшийн үед бурхан багшийг бүтээж байсан бурхан зургийн төрөл зүйл гэж байдаг юм. Тэр нь түүхийн явцад хөгжсөөр өнөөгийн төрөл зүйл, арга барил өвлөгдөж ирсэн түүхтэй. Бурхан урлалын төрөл зүйл нь Бурхан шашны их таван ухааны нэг салбар аймаг болж явдаг. Бүх зүйл дүрсээр илэрхийлэгдсэн номлол учраас нэг өнгө, өнгө зураасыг гажуудуулж болдоггүй. Учир нь өнгө, дүрс болгоны цаана бэлэгдэл, учир утга явж байдаг. Хэрэв үүнийг өөрчлөх юм бол номлол, түүний утга гажих аюултай. Тиймээс ч бурхан урлаач нар олон жил ном үзэж байж бурхан урлах эрхийг авдаг.

 

-Тэгэхээр бурхан урлаач нар эрт дээр үеэс өвлөгдөж ирсэн зургийг л дурайлгаад зурдаг гэсэн үг юм уу?

 

-Шууд тэгж ойлгож болохгүй ээ. Бурхан урлаач нарт өөрийнх нь эрх чөлөөг эдлүүлэх орон зайг тусгаж өгдөг юм. Ингэхдээ дээрээс өгөгдсөн бурханы тэг /тухайн бурханы хэмжээ, өнгийг алдахдуулахгүйгээр/-ийг өөрчлөхгүйгээр үүл, уул цэцэг ногоо ч гэдэг юм уу байгаль дэлхийг нь өөрчлөж, зохиомжлох боломж байдаг.  

 

-Та одоо бурханаа ямар будгаар урлаж байна вэ?

 

-Бурханыг урлах өнгө будаг ч гэсэн тогтсон ёс журамтай байдаг.  Бурханыг их 32 өнгө, шим будгийн 16 өнгөөр урладаг. Эрт дээр үед шороон будгийг байгалиас буюу ус, гал, цэцэг зэрэг зүйлээс гаргаж авдаг байсан. Өнөө үед ч гэсэн бид энэ будгаар л урлаж байна.

 

-Та бүхэн шороон будгаа хаанаас авдаг юм бэ?

 

-Бид дорнын улс орнуудаас орж ирсэн шороон будгийг авч ашигладаг. Харин надад дээр үеийн шороон будаг нэлээд их байдаг. Намайг бурхан урладгийг мэддэг настай хүмүүс өөрт хадгалагдаж байсан шороон будгаа өгсөнийг би өдгөө ч хадгалж явдаг. 

 

-Энэ бүгдээс дүгнэхэд бурханыг амьд будгаар будаж, хүн урлаж, хүн шүтэх гэсэн амьд барилдлага яваад байх шиг ээ?

 

-Тийм шүү. Бурхан хүн хоёрын хоорондын барилга гэж агуу зүйл байгаа. Тиймээс ч бурханыг бүтээх есөн язгуур эрдэнээр бурханыг бүтээж, түүнд нь бурхан оршино хэмээгээд байгаа юм шүү дээ.

 

-Бурхан урлах нь цаг хугацаа их шаарддаг байх даа. Ер нь танай урлан хэдэн хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг юм бэ?

 

-Тэгэлгүй яах вэ. Бурхан урлах нь маш их цаг хугацаа шаардлагатай байдаг. Тиймээс ч бурхан урлаач нар тэр болгон өөрийн үзэсгэлэнг дэлгээд байж чаддаггүй юм. Харин манай урлан хоёр зураач, нэг барималчинтай.  

 

-Таны өмссөн цамц их содон санагдлаа. Та ер нь өдөр тутамдаа Монгол хувцасаараа гоёдог уу?

 

-Ер нь монгол хэв загварыг харуулсан монгол үндэсний хувцасаараа гоёхыг хичээдэг. Үүнийгээ ч түгээн дэлгэрүүлэхийн төлөө хичээж ажиллаж байна.

 

-Танай урлан бурхан бүтээхээс гадна өөр бурхан шашинтай холбоотой зүйлсийг хийдэг гэсэн. Энэ талаар сонирхуулаач?

 

-Монгол шүтээний урлан нь уран бүтээлчдийн нэгдэл бөгөөд бид бурхан бүтээх, сүм хийдийн загвар гаргаж будаж чимэглэх, суварга босгох, хуучны эд зүйлсийг сэргээн засварлах, Монгол зургийн аргаар хөрөг бүтээх зэрэг бүтээлийн ажлыг явуулдаг. Түүнчлэн Монгол үндэсний малгай, толгойн чимэглэл, эсгий урлал хийдэг дээ.  

 

Танд баярлалаа. Та бүхний ажилд өндөр ажилт хүсэн ерөөе. 

 

 

 

 

 

Эерэгээр холбоотой байя 24tsag.mn Б.Батчимэг

   

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарын өвлийн нөхцөлд хүүхэдтэйгээ хамт хийхэд тохиромжтой, дулаахан бөгөөд хөгжилтэй 10 санаа:
Амралтын өдрөөр хийх 5 амтат хоолны жор
Цас орсон амралтын өдөр гэртээ дулаан хөнжилдөө хэвтэн үзэх 10 кино
Кайли Женнер: Анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Дамдин (202.9.46.219)
    Бурхан бүтээлгэх санаатай байна. 91117156
    2023 оны 05 сарын 26 | Хариулах
  • Алтантуяа.М (27.123.212.141)
    сайн байна уу, бурхан бүтээлгэх гэсэн юм, ямар хаяг, утсаар холбогдох вэ, 89881958 95612298
    2018 оны 07 сарын 01 | Хариулах
  • Хуягаа (103.10.22.9)
    Яаж холбогдох вэ бурхан зуруулах гэсэн юм боломж байдаг юм болвуу
    2016 оны 08 сарын 15 | Хариулах
    • Зочин
      99996983
      2016 оны 08 сарын 15
  • Ирэхээ ах нь (202.21.100.210)
    Монгол өв соёлоо хөгжүүлж байгаа дүүдээ уран бүтээлийн өндөр амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе.
    2015 оны 10 сарын 27 | Хариулах
  • Эрдэнэчимэг (122.201.24.9)
    Амжилт хүсье. Завтай болохоороо урлангаар нь орно.
    2015 оны 08 сарын 27 | Хариулах
  • zochin (150.129.141.176)
    kommentuud n neg hun bicheed bgamu da haha
    2015 оны 08 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    Бурхан урлах буянтай ажил гэсэн. Таны буян заяа дэлгэрэх болтугай. Танд амжилт хүсэе
    2015 оны 05 сарын 26 | Хариулах
  • naraa (150.129.142.13)
    urlasan buteeluud bolon ug hun ni ch saihan yumaa . amjilt husey
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    үнэхээр агуу юмаа. сайхан бүтээлүүд байна. Танд амжилт хүсэе
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • amraa amurfashion (202.70.46.201)
    Aguu ih tewcheer hatujil.awyaas bileg.setgel zvrh.erdem medlegiig hosluulsan gaihaltai hvmvn bna. Nomin cagaan mor n buyniig tvgeeg.
    2015 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    Таны авъяасыг биширчихлээ. Амжилт хүсье. Их царайлаг юм аа хэ хэ.
    2015 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    mundag wumaa tanid amjilt husie
    2015 оны 05 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хиймэл оюун ухааны нөлөөгөөр компаниуд ажилчдаа цомхотгож байна
    13 цаг 25 мин
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
    13 цаг 48 мин
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    15 цаг 20 мин
  • Цагаан ордны хамгаалалтын сул талыг илчилсэн тохиолдлууд
    15 цаг 28 мин
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    15 цаг 47 мин
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    16 цаг 39 мин
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    18 цаг 2 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    18 цаг 41 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    19 цаг 19 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    19 цаг 22 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    Уржигдар 18 цаг 26 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    Уржигдар 14 цаг 31 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    Уржигдар 14 цаг 26 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    Уржигдар 14 цаг 23 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 14 цаг 20 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    Уржигдар 14 цаг 11 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    Уржигдар 11 цаг 03 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    2026-04-24
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    2026-04-24
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    2026-04-24
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК