АНУ-ын исламын хэт даврагчдыг устгахаар Сирийн бүс нутгуудад агаарын цохилт өгч байгаа. Тэгвэл энэхүү цэргийн ажиллагааны үеэр энгийн иргэн, хүүхэд амиа алдаж буй талаарх шүүмжлэл гарах боллоо.
Тодруулбал Сирийн Харим хотод өгсөн агаарын цохилтод олон арван хүхүэд амиа алдсаныг Америкийн холбогдох албаныхан мэдэн будилж байна хэмээн хүний эрхийн байгууллагууд мэдээлжээ.
Сирид өгсөн агаарын цохилтуудын үеэр энгийн иргэдийн амь эрсдэж буй тухай асуудалд АНУ-ын Агаарын цохилтын кампанит ажлын дарга, Дэслэгч Генерал Жэймс Терри хариут өгчээ. Тэрээр “Бид санаатай бусаар хүний амь эрсдэж байгаад харамсаж байна” хэмээн хэлсэн байна.
АНУ-ын Төв Коммандын мэдээлснээр өнгөрсөн 11 дүгээр сард Сирийн Харим хотод Аль-Каида бүлэглэлтэй холбоотой Хорасан бүэлглэлийг онилсон агаарын цохилтуудад хүүхэд өртөөгүй хэмээн мэдээлж байсан юм. Гэвч Дэслэгч Генерал Жэймс Терригийн шалгалтаар агаарын дайралтад хүүхдүүд өртсөн нь тогтоогджээ.
Шалгалт, судалгааны тайланд тэмдэглэнээр АНУ-ын зохион байгуулсан агаарын дайралтад 100 гаруй энгийн иргэн амиа алдсаны дотор хоёр хүүхэд байсан гэжээ.
Харин энэхүү мэдээллийг олон улсын хүнийн эрхийн байгууллагууд хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Сирийн Хүний эрхийн ажиглалт байгууллагын мэдээлснээр Пентагоны агаарын дайралтуудад 131 хүн амиа алдсаны дотор хоёр биш 42 хүүхэд байсан гэсэн байна.
Тус байгууллагын тэмдэглэснээр өнгөрсөн оноос Сирид өгсөн АНУ тэргүүтэй цэргийн холбоотнуудын агаарын цохилтод нийт 2440 хүн амиа алдсан гэжээ.
Г.Үжин