Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы олзонд байсан зөвлөлтийн цэргүүдэд Герман улс 10 сая еврогийн нөхөн төлбөр өгөхөөр төлөвлөж байна. Энэ санаачлагыг ХБНГУ-ын Бундестаг дахь ногоон намын төлөөлөл гаргасныг парламентын Төсвийн байнгын хороо нь дэмжжээ.
Энэ шийдвэрийг ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер дэмжиж байна. Гадаад хэргийн сайд “Энэ бол Германы Бундестагийн сайхан санаачилга” гэж хэлснийг тус яамны төлөөлөгч Мартин Шефер дамжуулжээ.
Дайны үед германы талд олзлогдон бөөнөөр хорих лагерьт хоригдож байсан хүмүүсээс өнөөдөр хэдэн хүн амьд сэрүүн байгааг мэдээлгүй байна.
Сэтгэгдэл (3)