Германы Канцлер Ангела Меркелийн толгойлдог Христосын ардчилсан нам Хойд
Рейн-Вестфал мужид болсон сонгуульд түүхэндээ хамгийн бага санал авчээ

Германы Канцлер Ангела Меркелийн толгойлдог Христосын ардчилсан нам Хойд Рейн-Вестфал мужид болсон сонгуульд түүхэндээ хамгийн бага санал авчээ. Энэ орон нутгийн сонгуульд Социал димократ нам 35, Христийн ардчилсан холбоо 26, Ногоон нам 12, Чөлөөт ардчилсан нам 8,5 хувийн санал авсан байна. Хойд Рейн-Вестфал нь Германы хамгийн олон хүн амтай муж аж. Энэ сонгуулийн дүн нь Германы иргэд Ангела Меркелийн улсбн төсвийг багасгах хатуу бодлого баримталж байгаа нь таалагдахгүй байгааг илэрхийлж байна гэж ажиглагчид дүгнэжээ.