
Тэрбээр тангараг өргөснийхөө дараа онгоцоор Германы руу нисч, тус улсын канцлер Ангела Мерзкельтэй уулзахаар төлөвлөжээ. Энэ нь Н.Саркозигийн дараа францчууд Герман-Францын харилцаанд хэр зэрэг анхаарч байгааг харуулж байгаа юм. Франсуа Олландын хувьд сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Европын эдийн засгийг аврахын тулд ганцхан Герман биш, Франц улс мөн гол үүрэгтэй оролцох ёстой гэж мэдэгдэж байсан юм.
Өчигдөр Францын ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Саркозе 48,3 хувийн санал авсан бол Франсуа Олланд 51,7 хувийн санал авсан юм. Тэдний гол өрсөлдөөн цагаачлалын асуудал дээр явагджээ. Учир нь Францын олон нийт лалын шашинтай цагаач иргэдийн тоог багасгахыг дэмжиж байгаа бөгөөд Франсуа Олланд энэ тал дээр "багасгах" гэсэн хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан юм. Харин Н.Саркози өмнө нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ мөн ийм амлалт өгч байсан ч олигтой хэрэгжүүлж чадаагүй гэж олон нийт үзжээ. Сонгуулийн өмнөхөн 23 настай, алжир гаралтай залуу Тулуз хотод халдлага үйлдсэний улмаас долоон хүн амиа алдсан нь түүний нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн юм.