Дархан Уул аймгийн Нийгмийн даатгалын дарга П.Баяраа, ерөнхий нягтлан бодогч Б.Хастуяа нар нь иргэдийн тэтгэврийн мөнгийг тус аймаг дахь Чингис ХААН банкин дахь 3950011010 дугаарын өөрийн хувийн данс руу, Чингис ХААН банкны захирал Г.Ганболдын хувийн данс руу тус тус шилжүүлэн хүүг нь хуваан завшиж онц их хэмжээний хохирол учруулсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж байна.

Энэ дагуу Дархан Уул аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч З.Баярхүү 2012 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд аймгийн прокурорын газраас хяналт тавьж байгаа ажээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)