
Монгол Улсын 2012 оны төсвийн тодотгол, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл
Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьж 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр батлуулав.
Улсын Их Хурлын сонгуулийг зарлахаас нэг сараас доошгүй хугацааны өмнө Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх тайлан мэдээллийг үндэслэл, тооцоотой боловсруулж, түүнийг Улсын Их Хуралд 4 сарын 27-ны өдөр танилцуулсан юм. Тус яамнаас сонгуулийн өмнөх мэдэгдэл буюу Монгол Улсын эдийн засаг, санхүү төсвийн төлөв байдлын талаархи тайланд Төсвийн бодлогын газраас төсвийн хууль, эрхзүйн орчны шинэчлэлт, Монгол Улсын 2008-2012 оны төсөв, ирэх жилүүдийн төсвийн төсөөллийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тусгажээ.
Монгол улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг Засгийн газрийн хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хуралд өргөн барьсан байна. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн баримт бичгийг өмнөх 2 жил, тухайн жил, дараагийн 3 жилийн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл болон эдгээр үзүүлтүүдэд суурилан төсвийн орлого, зарлага, эх үүсвэр, улсын өрийн үзүүлэлтүүдийг тооцон Монгол Улсын төсөв, санхүүгийн нөөц боломжтой уялдуулах байдлаар холбогдох хуульд заасан төсвийн удирдлагын зарчмыг баримтлан төсвийн урсгал зардлыг зохистой түвшинд хязгаарлан, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх, төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулах бодлогыг хэрэгжүүлэхээр Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн бичиг баримтыг боловсруулжээ.
Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг өргөн барилаа
Хадгаламжийн даатгалын тогтолцооны талаар олон нийтийг мэдээллээр хангах ажлын хүрээнд эхний ээлжинд иргэдийн мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх, түүнийг үнэлэх чиглэлээр олон нийтийг хамарсан “Хадгаламжийн даатгалын тогтолцооны талаар иргэдийн мэдлэгийг үнэлэх” судалгаа явуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Мөн арилжааны банкуудын хадгаламж болон хадгаламж эзэмшигчдийн талаар мэдээллийн сан бүрдүүлэх, хадгаламжийн мэдээллээр санхүүгийн эрсдлийн тооцоолол хийх математик загварчлал зохиох ажлуудыг хийж гүйцэтгэжээ.
Малын индексжүүүлсэн даатгалын хуулийн төслийг дахин боловсруулах, актуарчдад сургалтыг зохион байгуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна
Малын индексжүүүлсэн даатгалын төсөл, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам болон бусад холбогдох байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг хуулийн төслийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах талаар санал солилцож, хуулийн төслийг дахин хянаж, боловсруулахаар ажиллаж байгаа бол Дэлхийн банкны хяналтын ажлын хэсэг, олон улсын зөвлөхүүд төсөл хэрэгжүүлэх нэгжтэй хамтран ажиллаж, төсөл хэрэгжүүлэх нэгж, оролцогч даатгалын компанийн актуарчдад зориулсан сургалтыг зохион байгуулах, төслийн талаар олон нийтэд зориулсан сурталчилгааны материал боловсруулж, сурталчлан таниулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллагыг сонгон шалгаруулах юм.
МИД-ын 2012 оны борлуулалтын улиралд ажиллах даатгалын төлөөлөгчдийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, 21 аймаг, нийслэлийн 1,348 төлөөлөгчдөд даатгалын борлуулах эрх олголжээ.
Монгол улс түүхэндээ анх удаа олон улсын зах зээл дээр 600.0 сая ам.долларын бонд гаргалаа
Монгол Улсын Засгийн газрын баталгаа бүхий Монгол Улсын Хөгжлийн банкны 600.0 сая ам.доллар хүртэлх хэмжээний үнэт цаасыг олон улсын зах зээлд гаргахтай холбоотойгоор үнэт цаасыг гаргахад шаардлагатай баримт бичгүүдийг Хөгжлийн банк, хуулийн зөвлөх компаниудтай хамтран боловсруулан, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайдын гарын үсэг зурж баталгаажуулж, 580.0 сая ам.долларын, жилийн 5.75 хувийн хүүтэй үнэт цаасыг нээлттэй хэлбэрээр 2011 оны 3 дугаар сарын 21-ний өдөр олон улсын зах зээлд амжилттай арилжааллаа. Монгол Улс анх удаа ДНБ-ий 7.4 хувьтай тэнцэх хэмжээний Засгийн газрын баталгаа бүхий Монгол Улсын Хөгжлийн банкны үнэт цаасыг олон улсын зах зээлд нээлттэй хэлбэрээр амжилттай гаргасан нь манай улсын эдийн засаг, банк, санхүүгийн түүхэнд тэмдэглэх үйл явдал болж чадсан юм.
Олон улсын зах зээл дээр Монгол Улсыг төлөөлж гаргасан энэхүү бондыг худалдаж авахаар 300 гаруй хөрөнгө оруулагчдаас нийт 6.25 тэрбум ам.долларын буюу бондын хэмжээнээс 11 дахин их захиалга ирсэн байна.
Монгол Улсын Хөгжлийн банк нь үнэт цаас гаргах замаар бүрдүүлсэн хөрөнгийн эх үүсвэрээр томоохон төсөл хөтөлбөрүүд буюу хүн амыг орон сууцжуулах, түүнд шаардлагатай дулаан цахилгаан, цэвэр бохир усны системээр хангах, аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой холбох авто замын төсөл, уул уурхайн бүтээгдэхүүнийг хилийн боомт руу тээвэрлэх төмөр замын төслүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлнэ.

Монгол Улсын Сангийн сайд Д.Хаянхярваа тэргүүтэй Монголын төлөөлөгчид АНУ-ын Вашингтон хотноо өнгөрсөн 4-р сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн Хаврын уулзалтад амжилттай оролцжээ.
Хаврын уулзалтаар Сангийн сайд Д.Хаянхярваа Дэлхийн банкны Гүйцэтгэх захирал Жон Вайтхэд, Дэд ерөнхийлөгч Памела Кокс, Сангийн газрын захирал Филип Андерсон, Олон улсын валютын сангийн Гүйцэтгэх захирал Кристофер Лэгг, Төсвийн асуудал эрхэлсэн газрын захирал, Ази, Номхон далайн газрын захирал, Олон улсын санхүүгийн корпорацийн Дэд ерөнхийлөгч Кэрин Финкелстон, Олон талт хөрөнгө оруулалтын баталгааны байгууллага, АНУ-ын Экспорт-Импорт банкны Ерөнхийлөгч Фред Хокбүрг, Сауди Арабын Хөгжлийн сангийн төлөөлөгчид, албаны хүмүүстэй уулзаж Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн байдал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал, бодлоо солилцсон байна.
Сангийн сайд Дэлхийн банкны удирдлага, албаны бусад хүмүүстэй уулзахдаа Монгол Улсын эдийн засаг маш хурдацтай өсч, эдийн засгийн өсөлтийн шинэ эрин үедээ амжилттай ороод байгааг онцолсон. Энэхүү эдийн засгийн өсөлтийн шинэ эрин үед Дэлхийн банкны туслалцаа, дэмжлэг чухал хэвээр байгааг илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны түншлэлийн дараагийн 4 жилийн хамтын ажиллагааны стратегийн баримт бичгийг боловсруулж батлуулахад бэлэн болсон тухайгаа мэдэгдсэн юм. Энэхүү стратегийн баримт бичигт уул уурхайн салбар, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн төрөлжүүлэлт, жижиг дунд үйлдвэрлэлийг хөхүүлэн дэмжих, санхүүгийн салбарыг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, хөдөө орон нутаг, хот хөдөөгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, засаглал, ил тод байдлыг дээшлүүлэх чиглэлүүдийг тусган ажиллахаар заасан тухай дурдсан. Сангийн сайд Саудын Арабын хөгжлийн сангийн төлөөлөгчидтэй уулзаж хоёр орны үндэсний баялагийн сангууд цаашид стратегийн түвшинд хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлж, хүсэлтээ гардуулсан ба Хаврын уулзалтын үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны талаар санал бодлоо солилцож АНУ-ын Экспорт-Импортын банктай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ.


Даян дэлхийн боловсролын сангаас 10.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгийг сургуулийн өмнөх насны хүүхдүүд буюу 2-5 насны хүүхдүүдийн боловсролыг дэмжихэд зориулж олгоно
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хамтран хэрэгжүүлэх “Сургуулийн өмнөх боловсролын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн хэлэлцээрт Сангийн сайд Д.Хаянхярваа, Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Клаус Роланд нар Төрийн ордонд гарын үсэг зурлаа.
Монгол Улс ерөнхий боловсролын 12 жилийн тогтолцоонд шилжсэнтэй холбогдуулан сургуулийн өмнөх боловсролд өөрчлөлт оруулах шаардлага гарч байна. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Даян дэлхийн боловсролын сангаас 10.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгийг сургуулийн өмнөх насны хүүхдүүд буюу 2-5 насны хүүхдүүдийн боловсролыг дэмжихэд зориулж олгоно. Монгол Улсад сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн 24% нь буюу 44 мянга гаруй хүүхэд цэцэрлэгийн багтаамж хүрэлцэхгүйн улмаас сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжгүй байна. Тэдний дийлэнх нь нийгмийн эмзэг давхаргын хүүхдүүд юм. Хүн амын өсөлт өнөөгийн хэмнэлээр үргэлжилвэл 2015 гэхэд цэцэрлэгийн хүрэлцээ 50 хувь хүртэл буурах магадлалтай байна. Нийслэл хотын хувьд хөдөө орон нутгаас хот суурин газарт шилжих хөдөлгөөн ихэсч буйгаас цэцэрлэгийн багтаамжийн асуудал тулгарч байна. Хотын цэцэрлэгүүдэд багш сурагчдын харьцаа 1:32; зарим тохиолдолд 1:40 хүрч байна. Энэ нь хөгжингүй орнуудынхаас 2-3 дахин их байгаа юм.
Сургуулийн өмнөх насны боловсролын чанар, хүртээмж хот, хөдөөгийн хооронд ялгаатай байгаа. Хөдөө орон нутагт малчин өрхийн хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хүндрэлтэй байдаг бөгөөд 2-5 насны хүүхдүүдийг дотуур байранд байршуулах боломжгүй байдаг тул гэр цэцэрлэгээр энэхүү асуудлыг шийдвэрлэж байна.
Тиймээс хот, хөдөөгийн цэцэрлэгийн насны хүүхдүүдийн элсэлтийг нэмэгдүүлэх, багш сурагч нарт сургалтын таатай орчин бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран “Сургуулийн өмнөх боловсролын төсөл”-ийг боловсруулсан. Төслийн хүрээнд нийслэл хотод 16, аймгийн төвүүдэд 21 цэцэрлэгийн барилга шинээр барьж байгуулж, орон нутагт 100 орчим гэр цэцэрлэг байгуулах юм.
Гарын үсэг зурсан төсөл нь Монгол Улсын Засгийн газар “Бүх нийтийн боловсрол-Үр дүнд түргэн хүрэх санаачлага сан”-тай хамтран хэрэгжүүлсэн төслийн үргэлжлэл болно. “Бүх нийтийн боловсрол-Үр дүнд түргэн хүрэх санаачлага сан”-гийн 29.4 сая ам.долларын буцалтгүй тусламжийн төсөл нь 2007-2012 оны хооронд боловсролын салбарт амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хүрээнд бага, дунд сургууль, цэцэрлэгийн барилга, дотуур байрын шинэчлэл, засвар, тохижилт хийх, тавилга, тоног төхөөрөмж, сурах бичиг, багш нарын гарын авлагаар хангах, гэр сургууль, цэцэрлэг байгуулах ажлуудыг зохион байгууллаа.
Гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд
• БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээр-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2012 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаан, УИХ-ын 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн соёрхон батлуулсан. Энэхүү ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл тус бүр дээр Тусгайлсан зээлийн хэлэлцээр байгуулах бөгөөд жилд 1-2 төслийг хоёр тал ажил хэргийн түвшинд хэлэлцэж шийдвэрлэх юм. Уг зээлийн хүрээнд эхний ээлжинд “Үндэсний оношлогоо, эмчилгээний төв байгуулах” төслийн Тусгайлсан Зээлийн хэлэлцээр байгуулах ажлын хүрээнд төслийн зээлийн хэлэлцээрийн асуудлыг Засгийн газрын 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлжээ.


Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хамтран хэрэгжүүлэх “Сургуулийн өмнөх боловсролын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн хэлэлцээрт Сангийн сайд Д.Хаянхярваа, Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Клаус Роланд нар Төрийн ордонд гарын үсэг зурлаа.
Монгол Улс ерөнхий боловсролын 12 жилийн тогтолцоонд шилжсэнтэй холбогдуулан сургуулийн өмнөх боловсролд өөрчлөлт оруулах шаардлага гарч байна. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Даян дэлхийн боловсролын сангаас 10.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгийг сургуулийн өмнөх насны хүүхдүүд буюу 2-5 насны хүүхдүүдийн боловсролыг дэмжихэд зориулж олгоно. Монгол Улсад сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн 24% нь буюу 44 мянга гаруй хүүхэд цэцэрлэгийн багтаамж хүрэлцэхгүйн улмаас сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжгүй байна. Тэдний дийлэнх нь нийгмийн эмзэг давхаргын хүүхдүүд юм. Хүн амын өсөлт өнөөгийн хэмнэлээр үргэлжилвэл 2015 гэхэд цэцэрлэгийн хүрэлцээ 50 хувь хүртэл буурах магадлалтай байна. Нийслэл хотын хувьд хөдөө орон нутгаас хот суурин газарт шилжих хөдөлгөөн ихэсч буйгаас цэцэрлэгийн багтаамжийн асуудал тулгарч байна. Хотын цэцэрлэгүүдэд багш сурагчдын харьцаа 1:32; зарим тохиолдолд 1:40 хүрч байна. Энэ нь хөгжингүй орнуудынхаас 2-3 дахин их байгаа юм.
Сургуулийн өмнөх насны боловсролын чанар, хүртээмж хот, хөдөөгийн хооронд ялгаатай байгаа. Хөдөө орон нутагт малчин өрхийн хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хүндрэлтэй байдаг бөгөөд 2-5 насны хүүхдүүдийг дотуур байранд байршуулах боломжгүй байдаг тул гэр цэцэрлэгээр энэхүү асуудлыг шийдвэрлэж байна.
Тиймээс хот, хөдөөгийн цэцэрлэгийн насны хүүхдүүдийн элсэлтийг нэмэгдүүлэх, багш сурагч нарт сургалтын таатай орчин бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран “Сургуулийн өмнөх боловсролын төсөл”-ийг боловсруулсан. Төслийн хүрээнд нийслэл хотод 16, аймгийн төвүүдэд 21 цэцэрлэгийн барилга шинээр барьж байгуулж, орон нутагт 100 орчим гэр цэцэрлэг байгуулах юм.
Гарын үсэг зурсан төсөл нь Монгол Улсын Засгийн газар “Бүх нийтийн боловсрол-Үр дүнд түргэн хүрэх санаачлага сан”-тай хамтран хэрэгжүүлсэн төслийн үргэлжлэл болно. “Бүх нийтийн боловсрол-Үр дүнд түргэн хүрэх санаачлага сан”-гийн 29.4 сая ам.долларын буцалтгүй тусламжийн төсөл нь 2007-2012 оны хооронд боловсролын салбарт амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хүрээнд бага, дунд сургууль, цэцэрлэгийн барилга, дотуур байрын шинэчлэл, засвар, тохижилт хийх, тавилга, тоног төхөөрөмж, сурах бичиг, багш нарын гарын авлагаар хангах, гэр сургууль, цэцэрлэг байгуулах ажлуудыг зохион байгуулсан байна.
• Дэлхийн банкны 11 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Тогтвортой амьжиргаа-2 төслийн нэмэлт санхүүжилт төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2012 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаан, УИХ-ын 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн батлуулсан. Засгийн газрын төвлөрлийг сааруулах бодлогыг дэмжиж, орон нутгийн иргэдийн оролцоотойгоор хөрөнгө оруулалтын дэд төслүүдийг хэрэгжүүлэх замаар иргэдийн амьжиргааг сайжруулах ач холбогдолтой.
• Дэлхийн банкны 15,0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг Засгийн газрын 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн, Төсвийн болон Эдийн засгийн Байнгын хороодын 2012 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн, АБГББХ-ны 2 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлж Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж хэлэлцээрийг байгууллаа. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр хотын агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.
• БНХАУ-ын Засгийн газраас олгосон 500.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Хөдөө аж ахуйн бага оврын трактор” худалдан авах төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт Сангийн сайд гарын үсэг зурах асуудлыг Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн худалдаанаар хэлэлцүүлж, Ерөнхий сайдын 38 дугаар захирамжаар гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгосон юм. Энэхүү захирамжийн дагуу тусгайлсан зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Сангийн яам болон Хятадын Экспорт-Импорт банкны хооронд 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгууллаа. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр хөдөө орон нутагт эрэлт хэрэгцээ ихтэй байгаа бага оврын трактор оруулж ирэх боломжтой болж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 52 дугаар зүйлийн 52.1.3 дах заалтыг үндэслэн тус хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Сангийн сайдын 2012 оны 3 дугаар сарын 29 өдрийн 81 дугаар тушаалаар Бараа нийлүүлэх жишиг баримт бичиг, Ажил гүйцэтгэх жишиг баримт бичгийг шинэчлэн батлуулсан.
БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж буй “Монгол Улсад цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх төсөл”-ийн хүрээнд боловсруулсан Засгийн газрын цахим худалдан авах ажиллагааны системийг ашиглан Монгол Улсад анх удаа цахим тендер шалгаруулалтыг 5 сарын 14-нд зарлаж Засгийн газрын худалдан авах ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх эхний алхам хийгдсэнээр төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа олон нийтэд ил тод болж, дэлхийн жишигт нийцэж эхэллээ.
Аж ахуйн нэгж байгууллага нь санхүүгийн тайлангаа биечлэн ирүүлэхээс гадна шуудангаар ирүүлэх боломжтой боллоо
“Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх журам”-ыг шинэчлэн боловсруулж, Сангийн сайдын 2012 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 83 дугаар тушаалаар батлуулсан. Уг журмаар санхүүгийн тайланг тушаах, түүнийг хүлээн авах, залруулга хийх, нэгтгэл хийх зэрэг асуудлыг тусгаж өгсөн. Аж ахуйн нэгж байгууллага нь санхүүгийн тайлангаа биечлэн ирүүлэхээс гадна шуудангаар ирүүлэх боломжийг олгосоноор онцлог юм.
Уул уурхайн салбарын мэдээлэл олон нийтэд нээлттэй боллоо
Сангийн сайд Д.Хаянхярваа Монгол Улсын Сангийн яам түүний харъяа байгууллага хоорондын мэдээлэл солилцох үйл ажиллагааг түргэн шуурхай, ил тод болгох ажлын хүрээнд уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй томоохон аж ахуйн нэгжүүдийн улсад төлж буй татвар,экспортолж буй бүтээгдэхүүний талаарх мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй болгох чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав, Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр болон бусад холбогдох албан тушаалтанд үүрэг болгосон.
“Монгол Улсын уул уурхайн салбараас орж ирж буй орлого сүүлийн жилүүдэд үлэмж хэмжээгээр өссөн бөгөөд цаашид ихээхэн өсөх хандлагатай байгаа. Иймд Улсын төсөвт тус салбараас орж ирж буй орлогын талаар буюу уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй томоохон аж ахуйн нэгжийн төсөвт төвлөрүүлж буй орлогын талаарх мэдээллийг сар бүр Сангийн яам өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ. Энэ мэдээлэлд уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүдийн олборсон ашигт малтмал тухайлбал нүүрс, алт, зэсийн хэмжээ, түүний экспортлосон үнэ, түүнд ноогдуулсан татвар, улсын төсөвт төвлөрүүлсэн орлогын талаарх боломжит мэдээллийг агуулах бөгөөд үүгээр уул уурхайн томоохон компаниудын үйл ажиллагаа, татварын талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй болох боломжийг бүрдүүлэх юм. Тус үүрэг чиглэлийн дагуу холбогдох албан тушаалтнууд Сангийн яамны цахим хуудаснаа (www.mof.gov.mn) Монгол Улсын хэмжээнд уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй томоохон аж ахуй нэгжүүдийн 2011 оны мэдээлэл бүтнээр, 2012 оны эхний 3 сарын экспортын хэмжээ, татварын дүнг мэдээлээд байна.

Сангийн сайдын ивээл дор “Дархан Эдийн засгийн чуулган 2012” боллоо
Дархан-Уул аймгийн төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх хорооны санаачилгаар Сангийн сайд Д.Хаянхярваагийн ивээл дор “Дархан Эдийн засгийн чуулган 2012” уулзалт анх удаа Дархан-Уул аймагт боллоо. Өөрөөр хэлбэл, тус чуулган олон улсын болон Монголын эдийн засгийн форумын зохион байгуулалтын жишгээр орон нутагт анх удаагаа зохион байгуулагдсан. Энэхүү чуулганд Сангийн сайд Д.Хаянхярваа, Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун зэрэг бусад шийдвэр гаргах төвшний хүмүүс оролцсон юм. Үүнээс гадна төрийн бус байгууллага, бизнес, улс төр, эрдэмтэн мэргэд, иргэний нийгмийн төлөөлөгчид оролцлоо. “Дархан Эдийн засгийн чуулган 2012” уулзалтыг “Тулгуур хотын хөгжилд хамтдаа” уриан дор зохион байгуулсан. Дархан-Монгол Улсын загвар хот болгох ажлын хүрээнд уг чуулганыг “Хот төлөвлөлт”, “Үйлдвэржилт”, “Төр хувийн хэвшлийн түншлэл” гэсэн гурван хэлэлцүүлгийн хүрээнд зохион байгуулж хамтын ажиллагааг хөгжүүлөх механизмын талаар хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрсэн юм.
