Италийн Милан хотод болж байгаа буудлагын спортын Дэлхийн цомын тэмцээнд оролцохоор Монголын тамирчид мордлоо.

Италийн Милан хотод болж байгаа буудлагын спортын Дэлхийн цомын тэмцээнд оролцохоор Монголын тамирчид мордлоо. Энэ тэмцээн нь тавдугаар сарын 13-наас 21-нд болох бөгөөд Монголоос хоёр дасгалжуулагч, зургаан тамирчин оролцож байгаа юм. Милан хот дахь тэмцээнийг дуусгаад Монголын баг, тамирчид хамгийн сүүлийн олимпийн эрх олгох Германы Мюнхен хотод болох Дэлхийн цомын тэмцээнд оролцох аж.
Милан хотод болж багйаа тэмцээнд Монголоос шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Л.Ундралбат, дасгалжуулагч С.Адилбиш нараар удирдуулсан Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа (эмэгтэй гар буу), ОУХМ Н.Баяраа (эрэгтэй урт буу), Б.Бишрэл (эрэгтэй урт буу), Ч.Нарантуяа (эмэгтэй урт буу), Х.Бямбабаатар (эрэгтэй урт буу), Ц.Мөнхзул (эмэгтэй гар буу) нар оролцох юм.