Энэ сарын 11-нд Улаанбаатар хот дахь гаалийн газрын “Материал импекс” дэх гаалийн хяналтын бүсэд АНУ-аас ирсэн карго бараатай чингэлэгт гаалийн шалгалт хийжээ.

Энэ сарын 11-нд Улаанбаатар хот дахь гаалийн газрын “Материал импекс” дэх гаалийн хяналтын бүсэд АНУ-аас ирсэн карго бараатай чингэлэгт гаалийн шалгалт хийжээ. Шалгалтын үеэр иргэн Н хүлээн авагчтай ачаанд винтов маркийн бууны 940 ш, шувууны бууны 100 ш, калибрь бууны 42175 ш нийт 43215 ш ангийн бууны сумыг хууль бусаар гаалийн хил нэвтрүүлэхийг завдсан нь тогтоогджээ. Гаалийн ажилчид шуурхай ажиллан, эзэн холбогдогчийг эд мөрийн баримтын хамт хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.
Б.Чимэг