“Замын хөдөлгөөний цагаан толгой 2012” тэмцээн нөгөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд 10.00 цагаас эхлэнэ.

“Замын хөдөлгөөний цагаан толгой 2012” тэмцээн нөгөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд 10.00 цагаас эхлэнэ. Уг тэмцээн нь сургуулийн насны хүүхдүүдийн дунд зохиогддог ба тэмцээнийг Замын цагдаагийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газар, Нийслэлийн хүүхдийн төлөө газар, Нийслэлийн боловсролын газар, Улаан загалмайн нийгэмлэг хамтран зохион байгуулдаг юм. Тэмцээнээр гэр бүлийн харилцаа, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн ойлголцох, хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх болон амьдралын зөв хэвшлийн талаар зөвөлгөө өгч, Улаан загалмайн нийгэмлэгээс анхны тусламжийн сургалт зохион байгуулах юм байна. Мөн эцэг эх хүүхдүүдийн дунд “Аав, ээж, би” хөгжөөнт тэмцээнийг зохиож ялагч болсон гэр бүлд Паркийн тоглоом дээр үнэгүй тоглох эрхийн бичгээр шагнах аж.
Б.Чимэг