АНУ-ын Оклахома, Техас мужуудад олон хоногийн турш үргэлжилсэн аадар борооны улмаас үер бууж олон тосгон үет автаад байна. Гамшгаар нийт 3 хүн амиа алдаж, 12 хүн ор сураггүй алга болжээ.
Дээрх мужуудад замын хөдөлгөөн зогсч, цахилгаан эрчим хүч тасарч, 400 гаруй байшин, барилга нурсан бөгөөд бүхийл гудамж талбай усанд автсан байна.
Тиймэс Техас мужийн захирагч Грег Эббот үер болон далайн хар шуургад өртсөн 24 дүүрэгт гамшгийн онц байдал зарласан байна. Мөн орон гэргүй үлдсэн үлдсэн хүмүүст зориулан түр хоргодох байр гаргаад байгаа аж.
Хэдэн өдрийн турш үргэлжилсэн аадар борооны улмаас Техас мужийн Сан-Маркос хотоор дайрч урсдаг Бланко гол эргээсээ халин гарч, усны төвшин 12 метр хүртэл өссөн байна. АНУ-ын цаг уурын мэргэжилтнүүд хур тунадас цаашид үргэлжлэхийг анхааруулаад байгаа юм.
Г.Үжин