Өнгөрсөн шөнө 02:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудлаар Солонгос улсаас ирсэн онгоцноос буусан гадаадын нэгэн эмэгтэй авч явсан чемоданы цүнхнээс хар тамхи илэрсэн байна.

Өнгөрсөн шөнө 02:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудлаар Солонгос улсаас ирсэн онгоцноос буусан гадаадын нэгэн эмэгтэй авч явсан чемоданы цүнхнээс хар тамхи илэрсэн байна. Тэрээр цүнхнийхээ төмөр бариулын хэсэгт 5.45кг цагаан өнгийн нунтаг бодисыг нуусан байжээ. Уг бодисыг мансууруулах бодис илрүүлэх тестээр шалгаж, мансууруулах бодис /опиум/ байх магадлалтайг тогтоосон аж. Тиймээс дээж сорьцыг гаалийн төв лабораторид нарийвчилсан шинжилгээнд шинжлүүлж, холбогдох хэргийг хуулийн байгууллагад шилжүүлжээ.
Б.Чимэг