Алдарт “Forbes” сэтгүүл жил бүр уламжлал болгон гаргадаг “Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалт”-аа гаргажээ. 2015 оны жагсаалтыг Германы канцлер Ангела Меркель тэргүүлсэн байна. Ингэснээр тэрбээр нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг тав дахь удаагаа тэргүүлж байгаа юм.
Ангела Меркель Украины хямралыг шийдвэрлэхээр Порошенко болон Путин хоёр яриа хэлэлцээ хийхэд зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн нь энэхүү жагсаалтыг тэргүүлэхэд нөлөөлсөн хэмээн “Forbes” сэтгүүлээс онцолсон байна.
Жагсаалтад тэргүүлсэн эхний 10:
1. Ангела Меркель- 60 настай, Германы канцлер
2. Хилари Клинтон- 67 настай, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч
3. Мелинда Гейтс- 50 настай, Билл&Мелинда Гейтс сангийн дэд тэргүүн
4. Жанет Йеллен- 68 настай, АНУ-ын Холбооны нөөцийн тэргүүн
5. Мэри Барра- 53 настай, General Motors-ийн ерөнхий захирал
6. Кристин Лагард- 59 настай, Олон улсын валютын сангийн тэргүүн
7. Дильма Роуссефф- 67 настай, Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссефф
8. Шериль Сандберг- 45 настай, Facebook-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал
9. Сьюзен Воджиски- 46 настай, YouTube-ийн гүйцэтгэх захирал
10. Мишель Обама- 51 настай, АНУ-ын тэргүүн хатагтай
Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн жагсаалтад 25 настай дуучин Тейлор Свифт хамгийн залуу, Их Британийн хатан хаан II Элизабета хамгийн ахмад эмэгтэйгээр шалгарчээ.
Г.Үжин