Америкийн дуучин Жессика Симпсон саяхан охинтой болсон. Тэрбээр охиндоо Maxwell Drew Johnson гэдэг нэр өгчээ. Жессика Симпсон саяхан нялх охиныхоо анхны зургийг “People” сэтгүүлд 800 мянган ам.доллараар худалджээ. Энэ мөнгө Брэд Питт, Анжелина Жоли нарын охин ихрүүдийн зурагт төлсөн 11 сая ам.долларт дөхөхгүй ч хэвлэлийнхний дунд шуугиан тариад байна.
“Эх болно гэдэг хамгийн сайхан юм байна. Охиноо харахаар л хайрлах сэтгэл төрөөд, нулимс унагачих гээд байх юм” хэмээн Жессика Симпсон ярьжээ. Симпсоны охины эцэг нь тамирчин залуу Эрик Жонсон юм. Тэд 2010 оны намар сүй тавьсан билээ.