Францын шинэ ерөнхийлөгч Франсуа Олланд өнөөдөр ерөнхийлөгчийн тангараг өргөлөө. Тангараг өргөх ёслол Парис хотын Elysee ерөнхийлөгчийн ордонд болсон юм. Ерөнхийлөгч асан Н.Саркозе түүнтэй гар барьж, улсын нууцтай холбоотой материалуудыг хүлээлгэн өгч байгаагаа хэлсэн юм. Энэ ёслолд 400 зочин ирсэн бөгөөд шинэ тэргүүн хатагтайг Валери Триервийлерийг ч мөн хүндэтгэн угтаж авсан. Тангараг өргөх ёслолын дараа тэрбээр Германы канцлер А.Меркельтэй уулзахаар Герман руу явахаар төлөвлөөд байгаа юм.





Хуучин тэрүүн хатагтай Карло Бруни, шинэ тэргүүн хатагтай Валери Триервийлер нар.