Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагаас Эрүүл мэндийн газрын хэлтэс, төвүүдийн үйл ажиллагааг сурталчлах 14 хоногийн аяныг зарлаад байгаа билээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагаас Эрүүл мэндийн газрын хэлтэс, төвүүдийн үйл ажиллагааг сурталчлах 14 хоногийн аяныг зарлаад байгаа билээ. Аяны хүрээнд Эрүүл мэндийн статистикийн хэлтсээс Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн нийгмийн эрүүл мэндийн төвүүдийн 25 эмч, мэргэжилтэнд “Компьютерийн нэг өдрийн сургалт”-ыг явуулжээ. Сургалтын хүрээнд “Эрүүл мэндийн статистик мэдээ боловсруулалтын программ”-ийн ашиглалтын талаарх мэдлэгийг хүргэсэн байна.