НӨАТ-ын босгыг нэмж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих саналыг Засгийн газар гаргаж, олон гишүүд дэмжээд байгаа билээ.

НӨАТ-ын босгыг нэмж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих саналыг Засгийн газар гаргаж, олон гишүүд дэмжээд байгаа билээ. Энэ дагуу 50 саяас дээш орлоготой аж ахуйн нэгжүүдээс НӨАТ авах тухай заалт оруулан хуулийн төсөл боловсруулсан. Энэ хуулийн төслийг өнөөдөр Төсвийн байнгын хорооны хурлаар хэлэлцэх байсан ч мөн л МАН, АН-ын гишүүдийн эсрэг тэсрэг байр сууриас болж хойшлогдлоо. АН-ын гишүүд заавал сонгуулийн өмнө ингэж татварын хөнгөлөлт үзүүлэх шаардлагагүй гэж байсан юм. Тухайлбал УИХ-ын гишүүн С.Баярцогт "МАН улс төр хийж байгаа болохоор хэлэлцэх шаардлага байхгүй. 2007 онд бүх татвараа 10 хувь болгосон. Одоо нийт 65
мянган аж ахуйн нэгжээс 14 мянга нь НӨАТ-ын 66 хувийг төлж байгаа. Тиймээс НӨАТ-ын босгыг 50 сая болгох нь буруу" гэв.
МАН-ын зарим гишүүд ч татварт байн байн өөрчлөлт оруулах нь буруу гэж үзсэн тул НӨАТ-ын босгын талаарх асуудлыг хойшлуулсан юм.