Европын хороо Европын холбооны гишүүн улсуудыг олон мянган орогнол хүсэгчийн хүлээн авахыг уриаллаа. Тодруулбал, тооцоолсны дагуу ирэх хоёр жилийн хугацаанд Сири, Эритриагаас Итали, Грект хүрэх цагаачдад орогнол олгохыг хүсчээ.
Герман, Франц, Испани улсууд Хорооны сүүлд гаргасан төлөвлөгөөний дагуу хамгийн олон цагаачдыг хүлээн авах юм байна.
Хөнөөлт өвчин, дайны улмаас эх орноосоо дүрвэх болсон олон зуун хүнийг хүлээн авах санаачилга Европын орнуудад ихээхэн маргаан үүсгээд байгаа юм. Одоогоор Их Британи энэ төлөвлөгөөнд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа.
Харин Франц, Испани, Унгар, Словак болон Эстони улсууд эл асуудалд санаа зовж буйгаа илэрхийлсэн бөгөөд эцсийн шийдвэрийг Европын холбооны засгийн газрууд Евро парламентын санал асуулгаар гаргах юм.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)