Гурав хоногийн өмнө хаврын тэнгэрийн аашаар Улаанбаатарт цаг агаар
муудах үед Бельгиэс Монголын Буянт-Ухаа руу нисч байсан 29 адуу тээсэн
онгоц хугацаандаа буухгүй, хойшилсон тухай мэдээлэл ирсэн юм. 24tsag.mn-ий тодруулснаар Бельгиэс агаарын хөлгөөр ирсэн адуу нь хурдан
моринд хорхойсогчдын дунд нэрийг нь мэдэхгүй хүн байдаггүй уяач
Д.Оногийн авчирсан хүлгүүд аж.

Гурав хоногийн өмнө хаврын тэнгэрийн аашаар Улаанбаатарт цаг агаар муудах үед Бельгиэс Монголын Буянт-Ухаа руу нисч байсан 29 адуу тээсэн онгоц хугацаандаа буухгүй, хойшилсон тухай мэдээлэл 24tsag.mn-д ирсэн юм. Оросын хэвлэлд “Монгол руу аваачиж байсан хэдэн адуу цаг агаарын байдлаас болж Эрхүүд саатаж, Эрхүүгийн нисэх буудлын ажилтнууд усалж, тордсон” тухай мэдээлэл гарсан. Чухам хэний, ямар адуу саатав гэдгийг морь сонирхогч цөөнгүй хүн чих тавин чагнасан. Цаг агаар сайжирч, ням гарагийн оройдоо Монголд ирсэн адууг харсан хүмүүс дахин хэний адуу болох тухай шивэр, авир гэж байв. 24tsag.mn-ий тодруулснаар Бельгиэс агаарын хөлгөөр ирсэн адуу нь хурдан моринд хорхойсогчдын дунд нэрийг нь мэдэхгүй хүн байдаггүй уяач Д.Оногийн авчирсан хүлгүүд аж.
Хилийн цаанаас морилж ирсэн эдгээр адуу нь бүгд азарга бөгөөд АНУ-ын “quarter” үйлдрийнх юм байна. Цагт 80 км/ цаг хурдалдаг, 400 метр-т хамгийн их хурдаа авч чаддаг. Монголын нөхцөд ч сайн дасан зохицдог аж. Д.Онон уяач Бельгид байдаг ийм хурдан морины холбоогоор дамжуулж, тэнд бичиг баримтыг нь бүрдүүлэлж наашаа авчирсан бололтой. “Quarter” адуу нь хурд, хүч, удамшил сайтай гэдгээрээ алдартай, бас ч гэж үнэтэй. Эдгээр азаргыг үржүүлгийн зорилгоор авчирсан гэж бидэнд мэдээлэл өгсөн эх сурвалж хэлсэн. Гэсэн ч гурван хоногийн өмнө Буянт-Ухаад ирсэн 29 адуу одоо хүртэл эзэндээ очиж чадаагүй байна.

Учир нь Мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд ямар нэгэн өвчин эмгэгтэй, эрүүл эсэхийг нь шалгахаар Өлзийт хороолол дахь хоёр малчин айлд хуваан аваачжээ. Морьдыг авчирсан талын хил гаалиар гарахад эрүүл мэндийг нь үзээд “тэнцсэн” гэсэн дүгнэлттэй ирсэн тэдгээр адууг Монголын Мэргэжлийн Хяналтын Газрынхан үзлэг хийнэ гэж бичиг, цаас барин сүр дуулиан болгож хэд хоноод байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр сайн үүлдрийн тэдгээр адууг зориулалтын жүчээнд ч байлгахгүй, үзлэгээ хурдан хийхгүй байгаад хурдан морио авахаар хүлээж буй эзэд нь ихэд бухимдаж байгаа бололтой. Учир мэдэх хүн “Манайд морьдын эрүүл мэндийг үзэх мэргэжлийн аппарат байтугай мэддэг хүн нь ч байхгүй. Тийм байхад бичиг цаас барин хүнд суртал гаргаж байна. АНУ-ын талаас шинжилж үзээд эрүүл гэсэн байхад энд ирээд өвчинтэй болчихно гэж байхгүй” гэсэн юм. Оросын хэвлэлүүдэд ч морьд Эрхүүд саатахдаа “цовоо сэргэлэн, эрүүл байсан” тухай бичжээ.
Монголд хурдан морины наймаа өргөн хүрээтэй гэдгийг хүн бүр мэднэ. Д.Онон уяачийн авчирч буй эдгээр азаргыг эзэд нь захиж авчруулсан аж. Өмнө нь морьдыг гаднаас авчрахдаа ийм олноор нь биш, цөөн тоогоор авчирдаг байсан тул үүн шиг олны анхаарал татаж байгаагүй. Мөн урьд нь вагоноор зөөдөг байсан бол энэ удаа нисэх онгоцоор авчирээ. Дээрх “quarter” үүлдрийн адуу тус бүр нь 40-50 мянган долларын үнэтэй. Монгол төгрөгт хөрвүүлбэл ойролцоогоор 54 саяас 67 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа аж. Морины наймаа гадарлах нэгний хэлснээр ийм үүдэр, угсаа сайтай азарганд гүүгээ гишгүүлж, удмыг нь сайжруулъя гэвэл сая төгрөг, түүнээс ч ихийг төлдөг гэв.
Харин энэ тухайд Д.Онон уяач ам нээх дургүй байгаа юм. Түүний галд багтдаг УИХ-ын гишүүд, зарим том компаний захирлууд адуун сүргийнхээ угшлийг сайжруулах гэж захиалсан тухай эх сурвалж мөн мэдээлсэн. Гэхдээ одоогоор хэн, хэдэн адуу авах гэж байгаа нь тодорхойгүй байна. Ямартаа ч Д.Онон уяачийн галд УИХ-ын гишүүн Г.Батхүү, Ц.Цэнгэл, Р.Раш, Р.Буд болон “Авзага трейд”-ийн захирал П.Мэндбаярын адуунууд байдаг юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)