УИХ-ын хаврын чуулган өндөрлөх дөхөж байгаа тул УИХ-ын гишүүд үлдсэн
асуудлуудаа шийдэх гэж цаг сунган ажиллаж байгаа. УИХ-ын чуулган долоо
хоногийн пүрэв, баасан гарагт хуралддаг ч өнөөдөр чуулганы нэгдсэн хурал
зарлажээ.

УИХ-ын хаврын чуулган өндөрлөх дөхөж байгаа тул УИХ-ын гишүүд үлдсэн асуудлуудаа шийдэх гэж цаг сунган ажиллаж байгаа. УИХ-ын чуулган долоо хоногийн пүрэв, баасан гарагт хуралддаг ч өнөөдөр чуулганы нэгдсэн хурал зарлажээ. Чуулганаар “Улсын Их Хурлын ээлжит сонгуульд иргэний бүртгэл мэдээллийн улсын сангийн мэдээллийг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, "Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн болон “Иргэний үнэмлэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэх юм байна. Мөн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/, Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэнэ.
Эдгээрээс гадна өнөөдрийн УИХ-ын чуулганаар “Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр", Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан "Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл болон бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.