УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан Л.Болд өчигдөр Батлан хамгаалах их сургуулийн хүндэт профессор боллоо

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан Л.Болд өчигдөр Батлан хамгаалах их сургуулийн хүндэт профессор боллоо. Түүнийг энэ салбарын сайдаар ажиллаж байхдаа БХИС-ын сургалт, стандартад тодорхой шинэчлэл хийсэн хэмээн энэ цолыг олгосон байна. Л.Болд мөн Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа тус сургуульд олон улсын стандартын хөл бөмбөгийн талбай, хөнгөн атлетикийн цогцолбор байгуулж өгсөн гэдгийг удирдлагууд нь дурдаж байлаа.