зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газрыг шүүхэд өгсөн Ц.Энхбатыг АТГ-аас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл тарлаа

2012-5-16
0
ЖИРГЭХ
Манай дарга нар нууцаар цөмийн хаягдал булшлах гэж байсан уу гэдэгт одоо болтол хариу олдохгүй байгаа. Харин Засгийн газартай зад шүүхдэлцсэн Ц.Энхбатийн сураг алдарсан түүх сонирхол татаж эхэллээ. Тэрээр ажлаасаа чөлөөлөгдөхөөсөө өмнө долоо хоногийн хугацаанд уран болон газрын ховор элементийн 30 орчим зөвшөөрлийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад дур мэдэн олгосон сурагтай.
    527-1330310228enhbtХууль бусаар ажлаасаа халагдсан гэж шүүхэд хандсан Цөмийн энергийн газрын дарга асан Ц.Энхбат сүүлийн үед чимээгүй байна. Тэр уг нь нэг хэсэгтээ л Засгийн газартай заргалдахаас гадна цөмийн хаягдлыг дарга нар булшлах гэсэн, зарим хүмүүс нууцаар гэрээ хийх шахсан зэрэг дуулиант мэдэгдэл хийгээд усанд хаясан чулуу шиг алга болжээ.
    Үнэхээр манай дарга нар нууцаар цөмийн хаягдал булшлах гэж байсан уу гэдэгт одоо болтол хариу олдохгүй байгаа. Харин Засгийн газартай зад шүүхдэлцсэн Ц.Энхбатийн сураг алдарсан түүх сонирхол татаж эхэллээ. Тэрээр ажлаасаа чөлөөлөгдөхөөсөө өмнө долоо хоногийн хугацаанд уран болон газрын ховор элементийн 30 орчим зөвшөөрлийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад дур мэдэн олгосон сурагтай. Түүний энэхүү үйлдлийг эрх мэдлээ ашигласан гэж үзэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс уг зөвшөөрлүүдийг хүчингүй болгох чиглэл өгсөн гэж зарим хүмүүс ярьж байна. Энэхүү чиглэлийн дагуу лицензүүдийг цуцалжээ. Гэтэл компаниуд нь шүүхдэлцэж эхэлсэн байна. Ийм нэгэн дуулиант хэрэг Цөмийн энергийн газар чимээгүйхэн газар авчээ. Харин уг үйл явцыг АТГ-ынхан аль хэдийн анхаарлын төвдөө авсан гэж эх сурвалж мэдээллээ. АТГ-ынхан Ц.Энхбатыг эрх мэдлээ ашигласнаас гадна авлигал авсан байж магадгүй гэж хардаж сэрдсэн бололтой.

    Олон нийтийн анхаарлын төвд байж байгаад олон хүн цэрэвдэг газрын анхааралд өртсөн Ц.Энхбатыг яагаад ажлаас нь чөлөөлсөн бэ? Түүнийг "Засгийн газрын удаа дараагийн хуралдаанд ирээгүй" гэсэн үндэслэлээр чөлөөлсөн юм. Түүнээс гадна Цөмийн энергийн газрын дэд дарга Ц.Дамдинсүрэн, "Мон-Атом" компаний захирал Р.Бадамдамдин нарыг ч гэсэн ажлаас нь бөөндөн чөлөөлжээ. Учир нь нэг хэсэгтээ дуулиан шуугиан болоод байсан цөмийн хаягдлыг булшлах гэсэн асуудлаас болон хариуцлага тооцсон юм. Өөрөөр хэлбэл нийгмийн санаа бодлыг өөрчилсөн, буруу зөрүү ойлголт өгөөд байхад мэргэжлийн байгууллагуудын хувьд үнэн зөв мэдээлэл өгөөгүй, хариуцлагагүй хандсан зэрэг нь хариуцлага тооцох эх сурвалж болжээ. Тэдгээрээс Ц.Энхбат нь өөрийгөө хууль бусаар ажлаас халлаа гэж Засгийн газартай заргалдсан юм. Заргалдаж байх үед олон сонирхолтой мэдээлэл өгч, мэдэгдэл хийсэн нь хэвлэлийн хуудаснаа үлджээ. Тэрбээр “Хэн цөмийн хаягдлын тухай ярьж, хэн очиж тохиролцож байсан нь бүгд цөм эзэнтэй. Харин үүнийг нь эсэргүүцсэн хүнийг л зайлуулах гэж оролдож байна” хэмээн ярьж цөмийн хаягдлыг Монголд хэн булшлах гэж байгаа эзнийг мэдэж байгаагаа гэрчилсэн юм. Тэр ч бүү хэл “Одоогийн парламентад энэ талаар ярьсан нэр бүхий хүмүүс бий. Гэхдээ одоохондоо тэдний нэрийг хэлэхээ больё. Өөрсдөө эхэлж ярьчихаад шуугиан дэгдээд эхлэнгүүт нь “үгүй, үгүй” гээд байгаа юм. Төрийн тусгай байгууллагууд мэддэг л байгаа даа. Мэдэхгүй бол шалгаад үзэхэд гараад ирнэ дээ” лавшруулжээ. Үнэхээр тухайн үед төрийн тусгайгийнхан уг асуудлыг анхаарлын гадна үлдээгээгүй нь мэдээж. Урт хэл хүзүү орооно гэгчээр энэ мэт сонирхолтой мэгдэлүүдээсээ ч болж шалгагдаж байж болох юм. Ямартай ч гэсэн түүнийг холбогдох байгууллагууд хараанаасаа гаргахгүй байгаа бололтой.
   
   Ц.Энхбатыг Цөмийн энергийн газрын даргаас чөлөөлөхөд хамгийн идэвхитэй оролцсон хүн нь ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар гэж эх сурвалжууд мэдээлдэг. Өмнө нь Ч.Хүрэлбаатар АТГ-ын дарга Д.Батхуягийг чөлөөлж байсан юм. Д.Батхуяг, Ц.Энхбат хоёр ерөнхий сайд асан С.Баярын гарын хүмүүс. Ийм учраас л С.Баяр, Ч.Хүрэлбаатар хоёрын хоорондын харилцаа хөндий байдаг бололтой. С.Баярын дотны хүмүүсийг Ч.Хүрэлбаатар ажлаас нь чөлөөлж дөнгөсөн. Дараа нь тэдний нэгийг “аавынд” хийчихсэн. Одоо нөгөөг нь сонирхож байгаа бололтой. Энэ бүхэн С.Баяр гэдэг том "акул"-д хүрэх гэсэн өрсөлдөгч нарынх нь хийж байгаа ажиллагаа гэж зарим хүн таамаглаж байна. Ийнхүү С.Баярын ойр дотны хүмүүсийг АТГ-ынхан сонирхож байж мэдэх юм.
24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • ddd (182.160.30.14)
    hoorondoo bvleg boltsgooson negniihee ajliig nuguu ni vgvisgesen hvmvvs bdag sh de. ta nar neg ajil huutsulduud vzeerei yostoi gahai hariulsan hvn uuraa bardag bol tend bvr yamarch uurgvi bolno shv kkkk
    2012 оны 05 сарын 17 | Хариулах
  • ddd (182.160.30.14)
    tsumiin energiin gazriin baitsaagch nar gej buun hvnd surtaluud bdag sh dee. bi neg yum garguulj avah gej 2 jil huutsulduj bna. yamar be unuugiin ardchilsan niigem gehed arai dendvv gazar sh de. hvniig yanaglan horlodog gazar da. ter chigeer ni uurchluh heregtei baitsaagch ene teriig ni hvrtel.
    2012 оны 05 сарын 17 | Хариулах
  • zochin (202.179.23.154)
    ENHBATIG GUTAAH GEJ GORIDOSNI CHINI GARZ!ERUUL UHAANTAI HEN CH UNEMSHIHGUI .
    2012 оны 05 сарын 16 | Хариулах
  • Enkhbat unen durak (66.155.239.130)
    Enkhbat pizda ajlaa hiij chadahgui husagdsan. Hezee ch ajil hiij uzeegui Zaluu erdemtdiin holboog bas zavhruulsan. Hulgaich mal duugai zail. Bitgii baashlaad bai!!!!!!!
    2012 оны 05 сарын 16 | Хариулах
  • ДОРЛИГ (202.170.84.7)
    СТАНДАРТЫН ГАЗРЫН ДАРГА АЖЛААСАА ХУСУУЛААД ГОМДОГСОДЫН ХОЛБОО БАЙГУУЛСАН ЧИНЬ ЭНХБОЛД АЙГААД БУЦААГААД АЦИЛД НЬ СЭМ ОРУУЛСАН ГАНТӨМӨР ДАРГААС ЗӨВЛӨЛГӨӨ АВААЧ, БАС ХОЛБОО БАЙГУУЛААЧ тэгээд л ажилдаа орно ШҮҮ
    2012 оны 05 сарын 16 | Хариулах
  • Tamir (202.114.225.98)
    enhbat ah shig ajilaa meddeg tsomiin fizik ch hun mongol oor bhgui bha
    2012 оны 05 сарын 16 | Хариулах
  • kkkkk (203.194.113.106)
    bichsen hun uuruu medej bgaa blguidee zahiagatai gutgej bgaa kkkkkk
    2012 оны 05 сарын 16 | Хариулах
  • AD (203.146.233.16)
    таамалглалд тулгуурлаж хүн гүтгээд олгосон сурагтай, чиглэл өгсөн гэж зарим хүмүүс ярьж байна гм тэгээд гэнэт бодит болгоод хүчингүй болголоо гээд бичсэн байх юм. Ёстой нэг балай гаргалгаа байна, тэр нь дор энэ захиалгат нийтлэл матаас гээд бичвэл шударга ш дээ.
    2012 оны 05 сарын 16 | Хариулах
  • хараа (202.170.83.202)
    хүрлээ ч шуналтай даа
    2012 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.55.186.20)
    s.bayar hurelbaatar nar bol xamgiin tom avilgachid gedgiig xun bur yaridag shalgah xeregtei
    2012 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (182.160.44.8)
    Авилгач, хулгайч Хүрэлбаатар өөрийнхөө хэргийг яая гэж бодож байгаа тэнэг болоо. Энэ хулгайчаас мөнч их НО илрэнэ дээ. Баригдана даа баригдана. Давахгүй гэсэн даваагаараа гурав давна аа энэ хулгайч.
    2012 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (180.235.175.225)
    хоорондоо бөгсөө сайн ухалцах хэрэгтэй. Энэ л бидэнд тутагдаад байгаа юм. Эндээс л жинхэнэ акул тодорно. Сайн матаас бичих хэрэгтэй. яЛАНГУА АТГ-Т Социалисмын үед хоёр хүний нэг нь матаасчин байсан гэнэлээ. Гэхдээ зөв матаас зөвшдээ.
    2012 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (180.149.65.162)
    vnen vv
    2012 оны 05 сарын 16 | Хариулах
  • dtdr (203.194.113.106)
    yry
    2012 оны 05 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Намрын нээлтийн барилдаанд наадмын түрүү Э.Батмагнай түрүүлж чадах уу?
    31 мин
  • Ү.Амарбат: CleanUP Mongolia-д 10,000 залуучууд эх дэлхийгээ цэвэрлэхээр нэгдлээ
    45 мин
  • Г.Занданшатар: Ном унших соёлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлнэ
    51 мин
  • Амралтын өдрийн жор: Крем брулээ
    59 мин
  • МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
    1 цаг 6 мин
  • Ц.Даваасүрэн: Попрохгүй ажиллах хүн л намын дарга болох ёстой
    1 цаг 16 мин
  • Ч.Хүрэлбаатар: Намын бага хурлаар намын даргыг сонгох боломжгүй
    1 цаг 28 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    3 цаг 13 мин
  • АТГ: Нэр бүхий УИХ-ын гишүүнд прокурорын мэдэгдэх хуудсыг төрийн ордонд гардуулж өгсөн
    16 цаг 22 мин
  • Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай үргэлжилж байна
    20 цаг 18 мин
  • Монголын бүх ард түмний зуны ХVI наадмын пара хонхтой бөмбөгийн тэмцээн өндөрлөлөө
    20 цаг 26 мин
  • Г.Батзориг: Айл өрх бүр гэр, орон сууцныхаа хаалга, цонх, хана, орц зэргээ сайтар дулаалж, өөрсдөөс хамаарсан бэлтгэлээ хангая
    20 цаг 54 мин
  • Ард Аюушийн өргөн чөлөөний автозамыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, шугам шилжүүлнэ
    21 цаг 3 мин
  • П.Наранбаяр: 63 тэрбумын санхүүжилт шийдвэл "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой
    21 цаг 35 мин
  • Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ойн түймэр гарчээ
    21 цаг 42 мин
  • ФОТО: 38 дахь удаагийн “Номын баяр”
    21 цаг 43 мин
  • БНСУ-ын Гёнсаннам-до аймгийн Захирагч Пак Ван Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    22 цаг 54 мин
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлаас Монгол Улс 1,5 тэрбум ам.долларын санхүүжилт босгох боломжтой
    23 цаг 5 мин
  • Намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 13 цаг 47 мин
  • ТАНИЛЦ: ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөлд медаль хүртсэн тамчирид
    Өчигдөр 13 цаг 19 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Эмгэнэл
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан маргааш болно
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #4: ДУУДЛАГА
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #5: ЭГЭЛ БОР ХҮҮГИЙН ЭГЭЛГҮЙ ЭГО
  • П.Наранбаяр: Сургуулийн барилгын ажил одоог хүртэл дуусаагүйн улмаас хүүхдүүд хохирч байна
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцоно
  • “Баянхөндий” төслийн аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орж, анхны алтаа Эрдэнэсийн санд тушаалаа
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
  • Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн зураг төсөв боловсруулах, шинэчлэх ажлыг хийж байна
24 баримт
  • ДАШТ-ий хошой медальт МУГТ П.Орхоны тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК