Өнөөдөр 10 цагт эхлэх Засгийн газрын ээлжит хуралдаанаар Онцгой албан
татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл,

Өнөөдөр 10 цагт эхлэх Засгийн газрын ээлжит хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Цагдаагийн байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай хэлэлцэнэ. Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банк дахь Монгол Улсын хувьцааг нэмэгдүүлэх тухай, Улаанбаатар төмөр замын дүрмийн санг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай, “Эрдэнэс МГЛ” компанийн дүрэм батлах, төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох тухай, Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байгуулах тухай авч хэлэлцэнэ. Мөн Далайн тээврийн хамтарсан компани байгуулах тухай, Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай, ”Ажиллах хүч харилцан солилцох тухай” Монгол Улсын Засгийн газар, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийн тухай, Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай зэрэг арав гаруй асуудал хэлэлцэх юм байна.