Улаанбаатар хотын төвлөрөл, замын түгжрэлийг багасгахын тулд Багануур
дүүрэгт 100 мянган оюутны хотхон байгуулахаар болсон. Анх Налайх
дүүргийн Шивээтийн хөндийд хотхоныг байгуулахаар ярьж байсан ч мөнх
цэвдэгтэй тул Багануур дүүрэгт барихаар төлөвлөөд байгаа.

Улаанбаатар хотын төвлөрөл, замын түгжрэлийг багасгахын тулд Багануур дүүрэгт 100 мянган оюутны хотхон байгуулахаар болсон. Анх Налайх дүүргийн Шивээтийн хөндийд хотхоныг байгуулахаар ярьж байсан ч мөнх цэвдэгтэй тул Багануур дүүрэгт барихаар төлөвлөөд байгаа. Тэгвэл энэ хотхоны барилгын ажил ирэх сараас эхлэхээр болсон байна. Одоогоор хотхоны зураг төсөл бэлэн болсон бөгөөд холбогдох тендерүүдийг шалгаруулж дуусч байгаа аж. Багануур дүүргийн IV, V хорооны нутаг дэвсгэрт байгуулах шинэ хотхон нь 10 мянга га газрыг эзлэх юм байна.