
Баянзүрх дүүргийн газрын алба одоогоор иргэдээс газар эзэмших өргөдөл хүлээн авахгүй байгаа юм байна. БЗД-ийн Газрын албаны дарга А.Энхманлай “Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө ёсоор энэ жил манай дүүргийн Шар хоолойн Шивэрт, Булагтын аманд тус тус иргэдэд газар олгохоор болсон. Иргэдэд эзэмшүүлэхээс өмнө тухайн газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гэж гаргах ёстой. Нийслэлийн газрын албанд одоогоор зураг төслийн ажил нь хийгдэж байна. Зураг төсөл бэлэн болсны дараа иргэдээс өргөдлийг нь хүлээн авч хуулийн дагуу эзэмшүүлэх болно” гэжээ.