Удахгүй болох Хүүхдийн баярыг угтаж Нийслэлийн Улаанбаатар чуулга бага
насны хүүхдүүдэд зориулан “ЯНЗАГАН ХҮРЭЭ” хөгжимт жүжиг тоглох гэж
байна.

Удахгүй болох Хүүхдийн баярыг угтаж Нийслэлийн Улаанбаатар чуулга бага насны хүүхдүүдэд зориулан “ЯНЗАГАН ХҮРЭЭ” хөгжимт жүжиг тоглох гэж байна. “Янзаган хүрээ” жүжиг энэ сарын 18,19-нд 15.00 цагаас хоёр удаа тоглоно. Энэ жүжгийн зохиолыг Төрийн соёрхолт /МУСГЗ/ Д.Гармаа бичсэн бол хөгжмийн зохиолчоор МУУГЗ Б.Бямбабаяр, ерөнхий найруулагчаар /МУСТА/ О.Норолхоо, уран сайхны удирдагчаар /МУГЖ/ Ц.Төвшинтөгс нар ажиллаж байна. Мөн сурган хүмүүжүүлэгч зөвлөх /МУСТА/ А.Норовдорж, туслах найруулагч /МУСТА/ П.Урнаа, бүжиг дэглээч МУСТА Д.Энхгэрэл, зураач Л.Баярхүү нар ажиллаж байгаа бөгөөд уг жүжигт Улаанбаатар чуулгын 40 гаруй уран бүтээлч оролцож байгаа аж.