Венесуэлийн Ерөнхийлөгч агсан Уго Чавесын ойрын хамтран зүтгэгч байсан, одоо Үндэсний Ассамблейн спикерээр ажиллаж буй Дьосдадо Кабельог мансууруулах бодис наймаалсан, мөнгө угаасан хэрэгт буруутгаж байгаа. Харин тэрбээр өөрийн нэр төрийг хамгаалахаар шийдэж, өчигдөр энэхүү хэргийн талаар мэдээлэл хийлээ.
Дьосдадо Кабельог ийн сэжиглэж буй талаарх материалыг Америк, Испанийн хэвлэлүүдэд нийтэлсэн юм. Америкийн “Wall Street Journal”, Испанийн “ABC” хэвлэлүүдийг тэрбээр гүтгэсэн гэж үзэж шүүхэд өгч буйгаа ням гаригт зарласан байна. Эдгээрт хэвлэсэн материалыг авч нийтэлсэн Венесуэлийн хэвлэлүүдийн эсрэг ч нэхэмжлэл гаргасан байна.
Г.Үжин