
Ослын шалтгааныг олоход туслах хар хайрцгий онгоцны сүүлнээс 100 метрын холоос олсон байна. Харамсалтай нь дуу чимээ бичигч нь галд автжээ. Индонезийн Үндэсний тээврийн аюулгүй байдлын хорооны тэргүүн Татан Курнайди хэлэхдээ “Энэ хар хайрцагны баримтанд Оросын шинжээчдийн тусламжтайгаар шинжилгээ хийх хэрэгтэй байсан юм” гэлээ. Жакарта дахь “BBC”-агентлагийн сурвалжлагч Каришма Васманигийн мэдээлж байгаагаар бүх деталь хэсгийг судалж, ослын шалтгааныг илрүүлэхэд хоёроос гурван долоо хоног хэрэгтэй болжээ.

Сүйрсэн Оросын онгоцонд 8 нисгэгч, техникч, Индонезын агаарын тээврийн төлөөлөгч, сэтгүүлчид байсан байна. Онгоц 5 дугаар сарын 9-ны 14 цагт Жакартагийн зүүн хэсгийн онгоцны буудлаас хөөрсөн нь түүний тухайн өдрийн хоёр дахь нислэг байсан аж. Онгоц 14.50 цагт 3000 метрээс унасан гэж тэмдэглэгдсэн байна. Энэ тухай тосгоныхон онгоц уул уруу аажуухан унаж байсан хэмээн мэдэгджээ.