Улсын хэмжээнд энэ оны эхний дөрвөн сард 23895 эх амаржсан нь өмнөх оны мөн үеийнхээс 2361 эхээр олон байжээ.

Улсын хэмжээнд энэ оны эхний дөрвөн сард 23895 эх амаржсан нь өмнөх оны мөн үеийнхээс 2361 эхээр олон байжээ. Харин шинээр төрсөн хүүхдийн тоо 24014 болж, 2333 хүүхэд буюу 10.8 хувиар өссөн байна. Мөн нэг хүртэлх насандаа 385 хүүхэд эндсэн нь өмнөх оныхоос 13 хүүхдээр буурсан үзүүлэлт болжээ. Харин 1-5 хүртэлх насны 77 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 12 хүүхэд буюу 13.5 хувиар буурсан тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.