Канад улсын шүүх тамхи үйлдвэрлэж, худалдаалдаг томоохон фирмүүдэд их хэмжээний торгууль ногдуулсан тухай “BBC” агентлаг мэдээллээ.
Тодруулбал, тамхины гурван компанид нийт 12 тэрбум ам.долларын торгууль ногдуулсан байна. Энэ нь Канад улсын түүхэнд энэ төрлийн хэрэгт оноосон хамгийн их хэмжээний торгуульд тооцогдож байна.
Тус фирмүүдийн тамхийг татсан Квебек мужийн иргэд тамхи эрүүл мэндэд хортой гэсэн анхааруулга гаргаагүй хэмээн гомдоллосноор шүүх дээрх асуудлыг авч хэлэлцсэн юм.
Энэхүү шийдвэрийн дараа “Imperial Tobacco”, “Rothmans Benson & Hedges” болон “JTI-MacDonald” фирмүүд давж заалдахаа мэдэгдээд байна. Фирмүүд канадууд 1950 оноос хойш тамхи татахад үүсэх эрүүл мэндийн эрсдлийн тухай хангалттай сэрэмжтэй байсан хэмээн үзэж байна.
Олон мянган хүний гомдлыг шүүх 1998 онд хүлээн авсан боловч энэ оноос л шүүх хуралдаан болж эхэлжээ. Гомдол гаргагч сая орчим хүний ихэнхи нь тамхинаас гарах боломжгүй эсвэл хоолой, уушигны хавдар, уушиг тэлэгдэх өвчинтэй хүмүүс байгаа аж.
Г.Үжин