Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг, Орхон голд иргэн Э 32 настай эрэгтэй унаж осолдсоныг тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 61 дүгээр анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 22 дугаар ангийн албан хаагчид эрэн хайж байна.

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг, Орхон голд иргэн Э 32 настай эрэгтэй унаж осолдсоныг тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 61 дүгээр анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 22 дугаар ангийн албан хаагчид эрэн хайж байна. Иргэн Э өнгөрсөн долоо хоногт голд унаж осолдсон юм. Мөн Хэнтий аймгийн Баян-Адрага сумын нутаг, Онон голд иргэн 38 настай эрэгтэй С унаж осолдсоныг мөн эрэн хайж байгаа ажээ. Үүнээс гадна Баянгол дүүргийн II хороо, 51 дүгээр байрны дулааны шугамын худагт 43 настай, эрэгтэй Э унасан, Сонгинохайрхан дүүргийн III хороо, Баганарангийн 40 дүгээр гудамжны тоглоомын талбайн сандалд 10 настай эрэгтэй П баруун хөлны өвдөгний хэсгээр хавчуулагдсан байсныг Шуурхай бүлэг 105-ийн тасаг гаргаж эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, эмнэлгийн Яаралтай тусламжийн төвд хүлээлгэн өгчээ.