2008 оны долдугаар сарын нэгэнд болсон үймээний үеэр дөрвөн хүн байлдааны суманд өртөн нас барсан. Уг хэрэгт тухайн үед ажиллаж байсан цагдаагийн удирдлагуудыг буруутган, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа.

2008 оны долдугаар сарын нэгэнд болсон үймээний үеэр дөрвөн хүн байлдааны суманд өртөн нас барсан. Уг хэрэгт тухайн үед ажиллаж байсан цагдаагийн удирдлагуудыг буруутган, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа. Тэднийг гэм буруутайг хөдлөшгүй баримтаар тогтоосон хэмээн Улсын ерөнхий прокурорын газраас удаа дараа мэдэгдсэн ч иргэд тэднийг хэлмэгдүүлэх вий хэмээх хардлага бий. Иймд олон нийтийн дунд үүсээд буй хардлага, төөрөгдлийг арилгахын тулд тус материалаа олон нийтэд удахгүй дэлгэнэ хэмээн эх сурвалж мэдээллээ. Хэдийгээр хавтаст хэргийг задлаж олон нийтэд мэдээлэх нь хууль бус зүйл хэдий ч гэмгүй хүнийг хэлмэгдүүлэх гэж байна гэсэн олон нийтийн санаа бодлыг өөрчлөхөд үүнээс өөр арга байхгүй байгаа аж.