Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Анхаар: Хүүхэдтэй зүй бусаар харьцвал хуулийн хариуцлага хүлээлгэнэ

2015-6-04
0
ЖИРГЭХ

        Хойд эх, төрсөн эцгийнхээ гарт амиа алдсан 4 настай охин, төрсөн эцэгтээ зодуулж 5 цаг тарчилсан хүү, 2 настай охин, 8 настай хүүгээ өдөржин хазаж тамласан эцгийн үйлдэл, өвлийн хүйтэнд харанхуй, хүйтэн орц руу хөөгдсөн хоёрхон настай охин, согтуу аавдаа заазуурдуулж гэмтсэн хүү гэх мэт  нийгмийг цочроосон олон хэргийг бид өмнө нь сонсож байсан.

 

Өр өвтгөж, сэтгэл сэмрүүлэх энэ мэт хэргүүдийн тоо жил ирэх бүр нэмэгдсээр байгааг хуулийн байгууллагынхан онцолдог. Энэ нь эргээд хүүхдийн эрхийг хамгаалах Төр Засгийн бодлого хойрго гэдгийг илтгэдэг билээ. Цагдаагийн байгууллагын гаргасан судалгаагаар энэ оны эхний 3 сарын байдлаар Монгол улсад гэр бүлийн хүчирхийллийн 144 хэрэг гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг цагдаагийнхан мэдэгдэж байна. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд 40 гаруй эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амь насаа алдснаас гадна олон тооны хүүхэд эрүүл мэнд, бие мах бодиороо хохирсон байна.

 

 

Энэ мэт мэдээ, мэдээллүүд нь “Монголын төр хүүхэддээ анхаарал тавих цаг болсон" гэдгийг сануулж буй.

 

Бүгдийг нь сургууль, цэцэрлэгт хамруулж цаашлаад аюулгүй орчинд амьдруулна гэж том дуугардаггүй юм аа гэхэд хүүхдийг гарын шүүс болгож, хүчирхийлж буй эцэг, эхэд хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлэх нь хамгийн эхэнд хийх алхам билээ.

 

ХҮҮХЭД ХАМГААЛАХ ХУУЛИУД БАТЛАГДВАЛ...

 

Тиймээс хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн нөхдүүдэд хариуцлага тооцохыг хуулиар зохицуулна гэдгийг салбар яамны сайд мэдэгдлээ. Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл  өчигдөр Төрийн ордонд хуралдаж,   Хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, цаашдын бодлогын чиглэл, 2015-2020 он хүртэл баримтлах хүүхэд хамгааллын бодлогын хүрээний баримт бичгийн төслийг хэлэлцэв. Уг бодлогын баримт бичгийн төсөлд  хүүхдийн хүртэх эрхтэй нийгмийн суурь үйлчилгээг дэмжсэн хүүхэд хамгааллын дэд тогтолцоог хөгжүүлэхээр тусгажээ.

 

Ингэснээр  хүүхэдтэй зүй бус харьцах бүх хэлбэрийг хуулиар бүрэн хориглож,  хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх стандарт үйлчилгээтэй болох юм.  Одоо үйлчилж буй хуулиар хүүхдийнбиед ноцтой гэмтэл учруулсан тохиолдолд л Эрүүгийн хуулиар ял шийтгэл авдаг. Мөн гэмт хэрэгтэнд өгдөг ял нь ихэнхдээ бага байж таардаг билээ. Түүнээс хүүхдээ зоддог цаашлаад өдөр бүр харгис, хатуугаар шийтгэдэг, албадан хөдөлмөр эрхлүүлдэг, хараа хяналтгүй хаядаг эцэг, эхэд хариуцлага хүлээлгэх хуулийн заалт байдаггүй. Хэрвээ Гэр бүлийн тухай, Гэр бүлийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүд УИХ-аар батлагдвал хаалттай хаалганы цаадах хүчирхийлэл багасна гэжхууль санаачлагчид хэлж байгаа юм.

 

Хэрэгтэнд хариуцлага хүлээлгэх хуультай болж байна гэдэг дэвшил юм.

 

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ дээрх хуулиудийг яаралтай батлах шаардлагатай гэж хэлж байна. Мөн хүүхдийн  эрхийг хамгаалах  улсын байцаагчтай болохоор хуулийн төсөлд тусгасан байна. Ингэснээр хүүхдийн аюулгүй байдлыг хангах, тодорхой арга хэмжээ авах, торгууль ногдуулах, тэр бүү хэл  тухайн байцаагч хүүхдийн өмнөөс өмгөөлөл, нэхэмжлэл гаргах эрхтэй болно. Хүүхдийг жижигхэн биетэйгээр далимдуулан дарамтлавал Хүүхдийн байцаагч нар хүүхдийн өмнөөс гомдол гаргаж, цагдаагийн байгууллагад хандан хэрэг үүсгэнэ гэсэн үг. 

Цаашлаад хууль зөрчсөн аав, ээжүүдийн эцэг, эх  байх эрхийг нь хүртэл хасахыг хуулинд тусгаж өгч байгаа аж. Мөн юу хийдэг нь мэдэгддэггүй Хүүхдийн төлөө нэртэй 140 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг цэгцэлж, эрх үүргийг нь тодорхойлох эрх зүйн зохицуулалтыг хийх юм байна. Ингэснээр Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага, ажилтнууд тодорхой эрх үүрэг эдэлж, хэрэгжүүлж чаддаг эрх зүйн зохицуулалттай болох гэнэ.

 

Хүүхэд, амь нас, эрүүл мэндээрээ хохирсоны дараа Хүүдийн төлөөх байгууллагууд болон Хуулийн салбарынхан дуугарч эхэлдэг нь ниргэсэн хойно нь хашгирахтай адил зүйл болдог. Харин дээрх хуулиуд батлагдвал хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс нь өмнө хамгаалж чадна гэж мэргэжилтнүүд ярьж байгаа юм.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (112.72.13.148)
    Мэдээж олон сайн тал гарах байх. Нөгөө талаараа олон аавууд, ээжүүд хүүхдүүдээ хоол идэхгүй байхад нь зодсоноос, чанга орилсноос болоод эсвэл найз охин, залуутай нь уулзуулах гэсний төлөө албан хөдөлмөр эрхэлнэ дээ хэ хэ. Тээр жил талийгч Том Сүхбат гуай АНУ-д охиноо хар нөхдүүдтэй гаргахгүй гэсний төлөө цагдаад баригдаж билээ хэ хэ
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Парамаунт болон Уорнер Брос Дискавери компанийн нэгдлийг Холливудын 1000 гаруй уран бүтээлч эсэргүүцэв
    2 цаг 52 мин
  • "МАД" уран сайхны кино дөрөвдүгээр сарын 24-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдэд хүрнэ
    3 цаг 13 мин
  • ОБЕГ: Хээрийн 3 түймрийг унтрааж, нэг түймрийг цурамд орууллаа
    5 цаг 32 мин
  • Олзныхоо ясаар хуяг хийдэг авгалдай олджээ
    6 цаг 50 мин
  • М.Мөнхгэрэл: Хоёр өөр орчинд арав, хорин жил өсөж, төлөвшсөн хүмүүс гэр бүл болно гэдэг амар зүйл биш
    7 цаг 5 мин
  • Сэрэмжлүүлэг: Нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон болон цасан шуурга шуурна
    7 цаг 48 мин
  • Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу
    7 цаг 52 мин
  • МҮБХ-ноос маргааш эх нялхасын эмнэлэгт 75 сая төгрөг хандивлана
    18 цаг 5 мин
  • Хөлбөмбөгчдөөс бизнесмэнүүд: Пеле, Роналдо болон бусад домгууд зодог тайлсныхаа дараа хэрхэн мөнгө олсон бэ? 
    18 цаг 8 мин
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    23 цаг 24 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    Өчигдөр 13 цаг 56 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    Өчигдөр 13 цаг 36 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    Өчигдөр 09 цаг 35 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    Өчигдөр 09 цаг 19 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 06 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    Өчигдөр 08 цаг 58 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    Өчигдөр 08 цаг 51 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Уржигдар 20 цаг 10 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК