Өчигдөр шөнөөс эхлэн Газын зурваст агаарын цохилтууд, пуужингуудын дэлбэрэлтүүд бороо орж байгаа мэт зогсолтгүй үргэлжилжээ. Мөргөлдөөний энэхүү хурц байдал нь өнгөрсөн лхагва гарагт Газын зурвасаас Израйль руу хоёр удаа пуужин харвасны дараа өрнөжээ. Тэдгээр пуужингуудын дайралтууд ямар нэгэн хор хохирол учруулаагүй талаар талууд мэдээлж байсан юм.
Газын зурвасын оршин суугчид агаарын цохилтын чимээнд сэрж, Израйлийн F-16 нисдэг тэрэгнүүд дээгүүр нь нисч байгаа тухай жиргээнүүд твиттерээр дүүрсэн хэмээн “CNN” агентлаг бичжээ.
Газын зурваст багадаа гурван удаа пуужин харважээ. Дэлбэрэлтүүд Газын зурвасын баруун хэсэгт болсон байна. Дайралтад хүний амь нас үрэгдээгүй боловч Хамас бүлэглэлийн салбар Ал-Кассамын бригадууд өртсөн гэжээ.
Израйлийн армийн зүгээс шөнийн дайралтын талаар хийсэн мэдэгдэлдээ Газын зурвасын лхагва гарагт өгсөн цохилтуудыг буруутгасан байна.
Г.Үжин
Сэтгэгдэл (1)