БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр Ойрхи Дорнодын коронавируст шинэ халдвар авсан байж болзошгүй 77 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.
Тэдгээр хүмүүс нь Өмнөд Солонгос улсаас ирсэн халдвартай хүнтэй хавьтал болсон бөгөөд одоогийн байдлаар тэдний 64 хүнийг тусгаарлаж, 13 хүнийг нь эрэн хайж байгаа юм байна.
Ойрхи Дорнодын коронавируст халдвар нь амьсгалын замаар дамждаг, хүнд явцтай, нас баралт өндөртэй, шинэ халдварт өвчин юм.
Манай орны иргэд ихээр зорчдог Бүгд Найрамдах Солонгос Улсад Коронавируст халдвар (MERS-CoV) бүртгэгдэж, одоогийн байдлаар 15 хүн өвчилж, лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
Анх өвчилсөн өвчтөн нь Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб, Катар улсаар аялсан өгүүлэмжтэй байна. Одоогийн байдлаар түүний эхнэр, хүүхэд, эмнэлэгт хамт хэвтэж байсан өвчтнүүд өвчилжээ.