Мягмар гарагт АНУ-ын Бостон хотын иргэнийг терроризм зохион байгуулах гэж байна хэмээн хоёр цагдаа буудан хөнөөсөн юм. Энэхүү үйл явдал Бостон хотод маргаантай байр сууриудыг бий болгосон билээ.
Гэтээл өнөөдөр холбогдох албанаас 26 настай сэжигтэн Юсаама Рахимыг хөнөөсөн нь буруудаагүй тухай мэдээллээ. Тодруулбал, тэрбээр Бостонтой хил залгаа Рослиндэйл хотод буудуулахдаа цэргийнхэн ашигладаг хутга авч явж байсан гэлээ.
Холбооны мөрдөх товчооны мэдээлснээр Юсаама Рахим Amazon.com онлайн худалдаанаас гурван цэргийн хутга, хутга ирлэгч авсан бөгөөд “цэнхэр хувцастай хөвгүүдийн араас явна” гэх мэтчилэн төлөвлөгөө ярьж байсан утасны бичлэгийг дэлгэжээ.
Утасны бичлэгийг өчигдөр сэжигтний найз Дэвид Врайтыг баривчилсны дараа олжээ. Нотлох баримтын дагуу Дэвидийг байцаахад “цаазлах хуйвалдааны тухай ярьсан” хэмээн хэлээд дэлгэрүүлж тайлбарласан гэнэ. Түүнчлэн сэжигтэн утсаар ярьсан шигээ худалдаж авсан хутгаа буудуулах үедээ биедээ авч явсан тул түүнийг халдлага үйлдэхэд ойрхон байсан гэж үзэж байна.
Холбооны мөрдөх товчооныхон Юсаама Рахимыг террорист халдлага хийж магадгүй хэмээн ажиглаж байсан билээ.
Г.Үжин