ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн баасан гарагт Европын холбооны нөлөө бүхий 89 улстөрчийг ОХУ-д нэвтрэхийг хориглосон.
Харин өчигдөр Европын парламент хуралдаж Оросын хоригийн эсрэг хариу барьсан байна. Европын холбоон дахь ОХУ-ын Элчин сайд Владимир Чижовыг Европын парламентын ордонд чөлөөтэй зорчихыг зөвшөөрсөн ч Оросын бусад албаны хүмүүст хориг тавих шийдвэр гаргажээ.
Мөн Европын холбоо, ОХУ-ын Парламентын хамтын ажиллагааны хороотой хамтын ажиллагаагаа түр хугацаанд зогсооно гэж шийдвэрлэжээ.
Хар жагсаалтад багтсан улстөрчдийн дунд Европын холбооны сайд нарын зөвлөлийн нарийн бичгийн дарга Уве Корсепиус, Их Британийн Дотоод хэргийн сайд Ник Крегг мөн Польш, Лавти, Дани, Финлянд, Чех зэрэг орнуудын өндөр албан тушаалын хүмүүс багтсан юм.
Г.Үжин
Сэтгэгдэл (4)