Бразиль улс гэрийн тэжээмэл амьтдын тооллогоо явуулж дуусчээ. Гэрийн тэжээмэл нохдын тоо тус улсын хүүхдийн тооноос давсан болохыг Бразилийн Үндэсний газарзүй, статистикийн хүрээлэн мэдээлсэн байна.
Тооллогын дүнгээс үзвэл Өмнөд Америкийн энэ улсад 52 сая нохой тоолуулсан нь 14 хүртэлх насны 44.9 сая хүүхдийн тооноос давжээ. Бразилийн айл өрхийн 44.3 хувь нь гэртээ нохой тэжээдгээс үзвэл нэг айлд бараг хоёр нохой байгаа аж.
“Бразилийн иргэд хүүхдээс илүү нохойг хайрладаг гэж арай хэлмээргүй байна. Гэхдээ дүн ийм л байна” гэж Үндэсний газарзүй, статистикийн хүрээлэнгийн төлөөлөгч хэлжээ.
Харин 202 сая иргэнтэй энэ улсад 22.1 сая муур байдаг гэнэ. Бразильд гэрийн тэжээмэл амьтан тоолох аргачлалыг 2013 онд гаргасны дагуу энэ удаагийн тооллогыг явуулж дүнгээ гаргасан байна.
Г.Үжин