Сербийн Ерөнхий сайд Александр Вучич АНУ-д хийж буй гурван өдрийн айлчлалынхаа хүрээнд Европын эрчим хүчний аюулгүй байдал хийгээд Косово улстай холбоотой асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудлаарх зөвлөх Сюзан Райстай ярилцжээ.
Александр Вучич АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жозеф Байден, Сенатын гишүүн Жон Маккейн, Төрийн нарийн бичгийн даргын орлогч Эштон Блинкен болон Конгресс, Сенатын зарим гишүүнтэй уулзах аж.
Косовогийн албани гаралтай эрх баригчид 2008 онд АНУ болон Европын тэргүүлэх орнуудын дэмжлэгтэйгээр Сербиэс салан тусгаар тогтнолоо тунхагласан юм. Одоогоор Косовог НҮБ-ын гишүүн 100 гаруй орон хүлээн зөвшөөрөөд буйн дотор Европын холбооны 28 гишүүний 23 нь байгаа аж.
Сэтгэгдэл (1)