Индонезийн Суматра аралд байх Санибунг галт уул тургиж эхэлсэн тул галт уулаас хааш хаашаа 5-7 км зайд байгаа тосгоны оршин суугчдыг нүүлгэжээ.
Энэ ажлыг цэрэг, цагдаагийн сайн дурынхан нийлсэн 600 хүн хийж байна.
Байгалийн гамшгийн уршгийг арилгах газрын албан ёсны төлөөлөгчийн хэлснээр галт уул гурван сая шоо метр тургидас хаяад байгаа гэнэ.
Синабунг нь Суматрагийн төв хот Медана орших уул юм. Гурван жил чимээгүй байсан галт уул 2013 оны есдүгээр сарын 15-нд сэрж 15 мянган хүн гэр орноо алдаж байжээ. Түүнчлэн энэ оны эхээр 16 хүний галт уулын хайлмагт амиа алдсан юм.
Индонез улс нь Номхон далайн галт цагаригт багтдаг тул галт уулын дэлбэрэлт идэвхитэй явагддаг байна.
Г.Үжин