Зүүн хойд Энэтхэгт босогчид цэргийн цуваанд халдаж олон цэрэг эрсийн аминд хүрсэн тухай “BBC” агентлаг мэдээллээ. Тодруулбал, үймээн дэгдээгчид Манипур муж улсад отолт хийж байсан бөгөөд цэргийн цувааг өнгөрөх үед дайрч багадаа 20 цэргийг хөнөөсөн байна. Түүнчлэн мөргөлдөөний үеэр 15 цэрэг гэмтэж бэртсэн байна.
Олны үхэл дагуулсан энэхүү хэргийг цэргүүдийн гарт амиа алдсан гэх хохирогч эмэгтэйн хэрэгт өшөө авч үйлдсэн хэмээн үзэж байгаа аж.
Эмэгтэй амиа алдсан хэрэг өнгөрсөн даваа гарагт болсон бол дайралт өчигдөр орон нутгийн цагаар 07 цагт эхэлжээ.
Цагдаа нарын мэдээлж буйгаар босогчид тэсрэх бөмбөг болон олон тооны буу ашигласан байна. Харин хэргийн сэжигтнүүдийг хэн болохыг тогтоож, баривчилж чадаагүй байгаа юм.
Амиа алдсан эмэгтэйн үхэлд цэргүүдийг буруутгасан байр суурь Манипур мужид өндөр байна. Зарим хувийн үйлчилгээний газрууд, дэлгүүрүүд цэргүүдэд хариуцлага тооцох ёстой хэмээн эсэргүүцэж хаалгаа барьснаас нийгмийн зөрчил ямар их байгааг харж болно.
Г.Үжин