Род-Айленд муж улсын амбан захирагч асан Линкольн Чафи 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ардчилагчдын талаас нэрээ дэвшүүлж өрсөлдөхөөр төлөвлөж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр боловсрол, дэд бүтцийн хөгжил, эрүүлийг хамгаалах, хүрээлэн буй орчин, дундаж ангийг хүчирхэгжүүлэхэд анхаарна гэж амлах бололтой.
Чафи Сенатад сонгогдож байсангүй, БНН-ын гишүүн байв. 2002 онд Иракт хүч хэрэглэхийг намынхан дундаас ганцаараа эсэргүүцэж байжээ. Хэсэг хугацаанд бие даасан улстөрч байгаад 2013 онд АН-д элссэн байна.
62 настай Чафи ардчилагчдаас өрсөлдөх гэж буй дөрөв дэх хүн юм. Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Мэриленд муж улсын амбан захирагч явсан Мартин О Мэлли, Сенатын гишүүн Берни Сандерс нар өрсөлдөхөө нэгэнт зарлаад буй.