Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо өнөөдөр 17.00 цагаас УИХ-ын сонгуульд намын рейтингээр буюу 28-ын жагсаалтад орох нэрсийг гаргах журмаа хэлэлцэнэ

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо өнөөдөр 17.00 цагаас УИХ-ын сонгуульд намын рейтингээр буюу 28-ын жагсаалтад орох нэрсийг гаргах журмаа хэлэлцэнэ. Ингэснээр намын жагсаалтад орох хүмүүсээ эрэмбэлэх, анхан шатны байгууллагаасаа гарах, эсэхийг тодорхой болгох аж. Харин 48-ын жагсаалтад орох нөхдийн нэрс хэд дахин шинэчлэгдсэнээр нэр дэвшигчид бараг тодорч байгаа юм байна. Энэхүү нэрсийг фракцуудын дарга нар хэдэн өдөр шөнийг товлон хуралдаж байж гаргажээ.