Мексик рүү загасны гурил нэрээр их хэмжээний мансууруулах бодис гаргах байсан талаар “BBC” агентлаг мэдээллээ.
Тодруулбал, 7.7 тонн кокаиныг Эквадорын хууль сахиулагчид илрүүлэн хурааж авсан байна. Энэ их хэмжээний хар тамхийг хувийн нэгэн фермээс Гуаякиль боомтоор дамжуулан Мексик рүү явуулж байсан гэж Эквадорын Дотоод хэргийн дэд сайд Диего Фуэнтес мэдээлжээ.
Компанийн эзнийг, хууль бус бараатай холбоотой Мексик, Гондурас, Колумбын гурван иргэний хамт саатуулан шалгаж эхэлсэн байна.
Г.Үжин