Солонгос улсад ханиадны халдварт "Mers"вирус тархаад байгаа.
Дээрх вирустэй холбогдуулан Солонгос улсын Засгийн газрын ордны орох хаалганы дэргэд зөрөөд өнгөрсөн хүний биеийн халууныг хэмжигч төхөөрөмж суурилуулжээ.
Энэхүү төхөөрөмж нь урдуураа өнгөрсөн хүмүүсийн биеийн халууныг агшин зуур хэмжиж, хэвийн хэмжээнээс илүү халуунтай бол дуут дохио өгдөг байна. Энэ төхөөрөмж нь тус бүр нэг сая воны үнэтэй аж.
Гэвч энгийн иргэд олноороо зорчиж буй эмнэлэг, сургууль, дэлгүүр гэх мэт газруудад халуун хэмжигч суурьлуулаагүй атлаа Засгийн газрын ордонд байрлуулсанд иргэд дургүйцлээ илэрхийлж эхэлжээ.
Түүнчлэн "Цэцэрлэгийн хүүхдүүдийн халууныг чихэнд хийдэг халууны шилээр хэмжиж байгаа бол Их Хурлын гишүүдийн биеийн халууныг зөрөөд өнгөрөх төдийд бүх биеийн халууныг хэмжиж чаддаг мэдрэгч төхөөрөмжөөр хэмжиж байгаа нь ёс зүйн хувьд байж боломжгүй зүйл" гэж ихэнх иргэд шүүмжилж байгаа аж.